solongonews
ӨМӨЗО-ны Соёл, инновацийн хөгжлийн тухай судлан ярилцах хурал боллоо
2016-06-29 18:12
ӨМӨЗО-ны Соёл, инновацийн хөгжлийн тухай судлан ярилцах хурал Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ны Соёлын үйлсийн aнхны үзэсгэлэн өнөөдөр буюу 6 дугаар сарын 29-ний өдөр Хөххотод нээгдлээ. Энэхүү цуврал арга хэмжээний нэг хэсэг болох Соёл, инновацийн хөгжлийн тухай судлан ярилцах хурал мөн өдрийн үдээс хойш Хөххотын Жы Гүн Жы Жя зочид буудалд боллоо.

ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах газрын дарга Улаан хуралд оролцож, соёлын үйлсийг хөгжүүлэх талаар чухал заавар өгсөн байна.

Хурлыг ХКН-ын Өвөр Монголын хорооны Суртал ухуулах газрын байнгын орлогч дарга Жөү Чүньже хөтөлж, Ань Хуй мужийн Хэвлэлийн группийн намын нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Ван Яфэй болон Бээжин Их Сургуулийн Соёлын үйлсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туслах Ван Чигүө профессорыг урьж соёлын үйлсийг хэрхэн хөгжүүлэх талаар туршлага солилцлоо. 

Мөн хурлаар ӨМӨЗО-ны соёлын холбогдох байгууллагынхан, Суртал ухуулгын хэлтсийн удирдлагууд ӨМӨЗО-ны соёлын үйлийн хөгжлийн одоогийн байдал болон соёлын үйлсийн хөгжилд авч буй арга хэмжээг хуралд оролцсон олонд зочдод танилцуулсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл