solongonews
Өөр бүлгийн цус сэлбэсэн тохиолдолд биед ямар өөрчлөлт гарах вэ?
2020-04-21 16:30
Буруу цус сэлбэсэн тохиолдолд улаан эсийн бөөгнөрөл явагдаж, уургууд хоорондоо наалдаж, цус өтгөрдөг. Ингээд судасны битүүрэл үүсэж, цусан хангамж дутагдсан бие организм хатаж тэр чигтээ үхжил үүснэ. 

Буруу цус сэлбэсэн тохиолдолд улаан эсний бөөгнөрөл явагдаж, уургууд хоорондоо наалдаж, цус өтгөрдөг. Ингээд судасны битүүрэл үүсэж, цусан хангамж дутагдсан бие организм хатаж тэр чигтээ үхжил үүснэ.  Хамгийн түрүүнд бөөрөнд нөлөөлж, бөөрний дутагдалд орно. Харин дараа нь уушгины хаван, зүрх дэлсэх гэх мэт таагүй шинж тэмдгүүд үргэлжлэх болно.  Үүнээс гадна цус багадалтад нэрвэгдэнэ. 

Гэхдээ зөв сонгосон цус ч аюул дагуулах магадлалтай. Хэрвээ тухайн хүнд нийт цусны 50%-иас илүү хувийг хийх юм бол цус илүүдэж, зүрх судасны систем хэт ачаалалд орох, халуурах, толгой эргэх, шархнаас их хэмжээний цус гарах гэх мэт шинж тэмдэг  илэрнэ. Тиймээс ямар ч тохиолдолд та өөрийн цусны бүлгийг мэддэг байх хэрэгтэй бөгөөд яаралтай, гэнэтийн ослын үед энэ нь таныг аврах эх үүсвэр болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : solongonews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл