2016 оны Хятадын Үндэсний Шинжлэх ухаан, Технологийн шагнал гардуулах хурал 1 дүгээр сарын 9-ний өдөр Ардын Их Хурлын Танхимд болж өнгөрөв.
Хятадын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн академич Жао Жүншянь болон Хятадын Хятад эмнэлгийн шинжлэх ухааны академийн судлаач Тү Ю-Ю Үндэсний Шинжлэх ухааны хамгийн дээд шагналын эзэн боллоо. Хурлаар хамгийн дээд шагналын эзэн 2 хүнээс гадна 279 төсөл, 5 гадаад улсын судлаач, 1 олон улсын байгууллагыг тодруулжээ.

Тү Ю-Ю: - 1930 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хятадын Жэжян мужийн Нинбө хотод төржээ. 1951 онд Бээжин Их Сургуулийн Анагаахын Дээд Сургуульд элсэж, 1955 онд төгссөн байна. Эрүүл мэндийн яамны Хятад эмнэлгийн хүрээлэн /Одоогийн Хятад эмнэлгийн шинжлэх ухааны академи/-д ажилд оржээ. 2011 онд Ласкер шагналын Эмнэлзүйн анагаах ухааны шагналыг хүртэж, 2015 онд Нобелийн биологи, Анагаах ухааны шагналыг хүртэн, 2016 онд Хятадын Шинжлэх ухааны хамгийн дээд шагналын эзэн болов.

Жао Жүншянь: Физикийн ухааны эрдэмтэн. 1941 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хятадын Ляонин мужид төржээ. 1964 онд Хятадын Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн Физикийн салбараас төгссөн байна. 1991 онд Хятадын Шинжлэх ухааны академийн академич болов. 2011 онд Үндэсний Байгалийн шинжлэх ухааны 2-р зэрэглэлийн шагналыг хүртэж байсан бол 2016 онд Хятадын шинжлэх ухааны хамгийн дээд зэрэглэлийн шагналын эзэн болжээ.
