Энэ зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг энэ номонд хөгжилтэй боловч зоригтойгоор өгүүлэх болно.

Анна Берест, Одри Дивон, Каролин де Мегре, Софи Mac нар олон жил нөхөрлөсөн, авьяаслаг шүүмжлэгч бүсгүйчүүд юм. Тэд энэхүү номонд Парис бүсгүйчүүдийн соёл, хувцасны стиль, тэдний ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зан чанарын талаар өөрсдийн бодлоо хуваалцана. Мэдээж эрчүүдийн талаар бичихээ ч бас мартаагүй.
Эдгээр бүсгүйчүүд та бүхнийг анхны болзоо, оройн үдэшлэгээрээ аялуулж, хэрхэн нууцлаг, тачаангуй байж найз залуугаараа хардуулах талаар зөвлөхөөс гадна хурим хийж, фитнест явахыг юу гэж боддогоо хуваалцах болно.
Мөн Парист шөнө дунд хаашаа очих, эсвэл хэн нэгний төрсөн өдрөөр хаанаас бэлэг авах, болзоонд хаашаа явах, хуучны эдлэлийг хаанаас авч болох гэх мэт өөрсдийн очдог газруудаа зааж өгнө. "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" ном нь чамд зайлшгүй байх хээнцэр номнуудын нэг бөгөөд чамайг инээлгэхийн хажуугаар өөрийн дотоод бие даасан чанараа олоход чинь тусална.

Энэхүү номыг Ж.Энхбаяр орчуулан хүргэж байна. Тэрээр Их Британи улсын Swansea их сургуулийн Хууль болон Бизнесийн сургуулийг магистрын зэрэгтэйгээр дүүргэж, мэргэжлээрээ ажиллахын сацуу өөрийн хувцас загварын ENKHEMPIRE хэмээх брэндийг бий болгосон дайчин бүсгүй. Мөн өөрийн http://enkhempire.weebly.com/ гэх блогийг хөтлөн ажиллуулдаг.
Энэ дашрамд дуулгахад түүний ном борлуулалт сайтай байна.
