solongonews
Өвөр Монголын боомтын ачаа тээврийн хэмжээ нэмэгдлээ
2016-07-20 22:33
Эхний хагас жилд Өвөр Монголын боомтын ачаа тээврийн хэмжээ нэмэгджээ.

ӨМӨЗО-ны Арилжаа худалдааны танхимын тоо баримтад, энэ оны эхний хагас жилд Өвөр Монголын боомтын ачаа тээврийн хэмжээ аравтын тоогоор нэмэгдсэн байна хэмээн мэдээлжээ.


Тодруулбал, энэ оны 1-ээс 6 дугаар сарын хугацаанд Өвөр Монголын хэмжээнд импорт экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 32.567 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.2 хувиар нэмэгджээ.  Үүнээс Монгол Улстай хиллэдэг боомтын импорт экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ нь 18.12 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар нэмэгдсэн байна.

2016  оны 6 дугаар сард Өвөр Монголын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид давхардсан тоогоор 2.221 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.9 хувиар нэмэгдсэн байна. Хятад, Монголын нээлттэй боомтоор орж гарсан зорчигчид давхардсан тоогоор 1.529 саяд хүрч , өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл