Шинэхуар Эрээн хотын монгол үндэстний бага сургуулийн монгол хэлний багшийн албатай, 1987 онд Сөнид баруун хошуунд төржээ. Эхийн алтан хэвлээс зулай зулайгаа гишгэн төрсөн эгч дүү гурвын ууган нь байгаа.

Шинэхуар багш зуны амралтаараа үнээ сааж байгаа нь
Багаасаа гэрийн хүмүүжлээр ажилсаг дүү наараа дагуулан хурга тугал хариулан мал аж ахуйн амьдралдаа гар бие оролцон, аав ээжийн хатуу сургаал, итгэл найдвараар соёлын мөрийг алдалгүй туулан, өөрийн дур сонирхлоороо монгол хэлээ сайн сурах хатуу зоригоор 2006 онд Шилийнгол аймгийн дунд сургуулиас шилдэг үр дүнтэйгээр төгсөж, Улаанхадын дээд сургуулийн монгол хэл, түүх соёлын хүрээлэнд шалгуулан орж, 2010 онд их сургуулиа дүүргэн Улаанцав хотын радио телевиз хороонд нэвтрүүлэгч хөтлөгчөөр 3 жил ажиллан, гүнзгий суралцах зорилгоор Монгол Улсад магистрын зэрэг хамгаалж, 2015 оны намар Эрээн хотын Монгол үндэстний бага сургуулийн монгол хэлний багшаар шалгагдан ороод өнөөдрийг болтол ажиллаж байна.

Шинэхуар багш аргал хурааж, аргал шавна
“Дурд шаргүй” гэдгээр монгол хэл соёлдоо хайртай хүний зорьсон зам нь саруулхан, хүссэн хүсэл нь санаагаар нь бүтэж, ажил амьдралаа гялалзуулж явна. Өвөл зуны амралтаар аав ээждээ туслан хөдөөгийн ажилд гавшгайлан, төл тосох, үнээ саах, цагаан идээ хийх гээд ээж аавын захисан сургаснаар өөрийн биеэ дадлагажуулж, монгол зан үйлийн шимийг үр хойчдоо уламжилж явна.

