Сэтгүүлч, Үндэсний эрчим хүчний газрын дөрөвдүгээр улирлын онлайн хэвлэлийн бага хурлаас ойлгосноор, эхний гурван улиралд, Хятадын сэргээгдэх эрчим хүчний хөгжил үргэлжлэн сайжирч, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал тогтвортой нэмэгдэв. Сэргээгдэх эрчим хүчний шинэ суурилагдсан хүчин чадал 90.36 сая киловатт болсон нь улсын шинээр суурилуулсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 78.8 хувийг эзэлж байна. Үүнд: 15.9 сая киловатт усан цахилгаан станц, 19.24 сая киловатт салхины эрчим хүч, 52.6 сая киловатт фото цахилгаан эрчим хүч, 2.62 сая киловатт биомасс үйлдвэрлэсэн нь тус тус бүх улсын шинээр суурилуулсан хүчин чадлын 13.9 хувь, 16.8хувь, 45.8хувь ба 2.3 хувийг эзэлж байна.
Тоо баримтаас үзвэл 2022 оны 09-р сарын эцэс гэхэд Хятадын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 1 тэрбум 146 сая киловатт болов. Үүнд усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 406 сая киловатт, салхины цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 348 сая киловатт, фотоцахилгаан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 358 сая киловатт, биомассын цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 40.6 сая киловатт болсон байна.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд эхний гурван улиралд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой өсөв. Тус улсын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 1.94 их наяд кВт.цагт хүрэв. Үүнд, тогтоосон хэмжээнээс давсан усан цахилгаан станц 950.7 тэрбум кВт.ц буюу өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсөж, салхины эрчим хүч 544.1 тэрбум кВт.ц буюу өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өсөн, фотоцахилгаан үүсгүүр 328.6 тэрбум кВт.ц буюу өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өссөн байна.
