Өнөөдөр ”Торгоны зам-2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно
2016-01-28 10:22
Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор ”Silk Road” буюу ”Торгоны зам” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор "Silk Road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаагийн "Торгоны зам-2016" шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр 15.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
