Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаас хийлгэсэн бодлогын талаарх ээлжит хэвлэлийн бага хурал 10-р сарын 18-нд болов. Хурал дээр Чинхуа Их Сургуулийн Хятадын эдийн засаг, нийгмийн мэдээллийн судалгааны төвийн дарга Шюй Шяньчүнь:
- Үндэсний Статистикийн Газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өнөөгийн дотоодын эдийн засаг үргэлжлэн тогтвортой сэргэж, зүй зохистой орон зайд өрнөж, шинэ хөдөлгөгч хүч нь эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болсон байна гэж хэллээ.
Тоо баримтын дагуу энэ оны эхний гурван улиралд ДНБ-ий өсөлтийн хурд 9.8 хувь байв. Үүнд шинэ хөдөлгөгч хүч хурдтай өсөж, эхний гурван улиралд шинэ эрчим хүчний машин, үйлдвэрлэлийн робот, цахилгааны нэгдсэн хэлхээ зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ тус тус 172.5 хувь、57.8 хувь、43.1 хувиар өсөж, хоёр жилийн дундаж өсөлтийн хурд цөм 28 хувиас давсан байна. Чинхуа Их Сургуулийн Хятадын эдийн засаг, нийгмийн мэдээллийн судалгааны төвийн дарга Шюй Шяньчүнь:
- Шинэ хөдөлгөгч хүч нь эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болсон байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Тэрээр:
- Аж үйлдвэрийн зарим шинэ бүтээгдэхүүн, хэрэглээний гадаад худалдааны салбарын шинэ формат, шинэ загварууд нэлээд хурдтай өсөлтөө үргэлжлүүлэн хэвээр хадгалав. Жишээлбэл, аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүний хувьд 5G-гийн бүтээн байгуулалт, хэрэглээний цахилгаан бараа болон авто машны цахилгаан хэрэгсэлийн хэрэглээ нэмэгдэж, аж үйлдвэрийн автоматжуулалтын хэмжээ дээшилсэн зэрэг хүчин зүйлийн улмаас шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хурдтай өсөлтөө хэвээр хадгалсан байна гэж хэлсэн байна.
