
Хятад улс болон Европ Азийн бүсийн үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа дараах дөрвөн талаар мэдэгдэм амжилтад хүрч байна гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян энэ сарын 5-ны өдөр илэрхийлжээ.
Тодруулбал:
Нэг. Хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж байна.
Хоёр. Төсөл хэрэгжүүлж ажиллах нь тогтвортой нэмэгдэж байгаа.
Гурав. Хилийн чанад дахь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт түргэсэж байгаа зэрэг болно. Өдгөө Хятадын аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" дагуух Европ Азийн 5 оронд хилийн чанадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 23 бүс байгуулсан нь дэлхийн нийт хэмжээний 29.5 хувийг эзэлсэн байна.
Дөрөв. Том оврын дэд бүтэц, авто машин, нөөц баялаг, эрчим хүч боловсруулах, хөдөө аж ахуй зэрэг салбарын чухал хамтын ажиллагааны төсөл нь тогтвортой хэрэгжиж эхлээд байна.
