solongonews
“Bank of China” Монголд халдварын эсрэг эд материал хандивлав
2020-06-12 11:10
“Bank of China” Монголд халдварын эсрэг эд материал хандивлав

06-р сарын 11-нд “Bank of China” Монгол Улсын Онцгой комисст хандив хүлээлгэн өгөх арга хэмжээ Улаанбаатарт болж, Монгол Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар болон УОК-ыг төлөөлөн, амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг хандивын бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан бөгөөд талархлын бичиг гардуулсан байна.

"COVID-19"-ийн халдвар дэгдсэн цагаас “Bank of China” нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахын тулд улсын дотооддоо их хэмжээний хандивын бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж, олон улс оронд тусламжийн гараа сунган ажиллаж байна.

Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш, Хятадын засгийн газар болон ард иргэд тусламжийн гараа сунган, хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, аюулт өвчнийг хамтдаа даван туулахад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна.

Хятад, Монгол хоёр орон бол хил нийлэн оршдог мөнхийн хөрш орнууд төдийгүй, хүнд хэцүү цаг үед бодит үйл ажиллагаагаараа нэг нэгдээ тус болж байгаа нь хоёр орны найрамдлын шинэ үеийг нээсэн үйл явдал юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл