
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 11-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад талуудын хамтын ажиллагаа, арга ухаан шаардлагатай байна. Талууд өөр өөрийн үүрэг хариуцлагаа хүлээж, Солонгосын хойгийн асуудлаар "Хятадын хариуцлага" гэсэн яриаг таслан зогсоох ёстой гэжээ.
Сүүлийн үед БНАСАУ-ын цөмийн асуудлыг зохицуулахын тулд Хятад улс өөрөөс шалтгаалах үүрэг хариуцлагаасаа хальж, БНАСАУ-д дарамт үзүүлэх ёстой хэмээн Америк, Япон зэрэг орнууд уриалж байна. Үүнтэй холбогдуулан, Гэн Шуан хэлэхдээ: БНАСАУ-ын цөмийн асуудал бол БНАСАУ, АНУ-ын хоорондох зөрчил бөгөөд мөн чанар нь аюулгүй байдлын асуудал юм. Тэдний санал зөрөлдөөний гол шалтгаан нь Хятад улсад байхгүй, байдлыг Хятад улс хурцатгаагүй. Сүүлийн үед зарим хүн Солонгосын хойгийн цөмийн асуудлаар "Хятадын хариуцлага" хэмээн онцолж буй нь энэ асуудлын талаар бүх талын ойлголт дутмаг, эчнээ санаатай, хариуцлагаа бусад руу нялзаах гэсэн ядмаг оролдлого юм гэжээ.
