Хятад улсын XIV удаагийн Өвлийн улирлын спортын цуглааны чөлөөт маягийн цасанд гулгах мэргэжил зэрэг дөрвөн төрлийн уралдаан Залан айл хотын Жинь Лүншань цасанд гулгах талбайд зохиогдоно.
Уур амьсгал хүйтрэхийн зэрэгцээ уралдааны төрөл зүйлийн бэлтгэл ажлыг урагштай явуулахаар цасанд гулгах талбайд хиймэл цас хийж эхэлсэн байна. Залан айл хотын Жинь Лүншань цасанд гулгах талбайд 6 суурь машин хиймэл цас хийх ажил ид өрнөж байгаа юм. Залан айл хотын Жинь Лүншань цасанд гулгах талбай уулын гурван уралдааны талбайн суурин дээр дахин шинээр 15 зурвас 15 километр урт тамирчдын боловсролын цасан зам байгуулаад байна. Цасан зам нэмэгдсэнээр цасанд гулгах талбайн уулын 10 суурь цас зохиох машины суурин дээр дахин шинээр 28 суурь цас зохиох машин нэмжээ.
08 дугаар сараас Жинь Лүншань цасанд гулгах талбайд уулын 15 мянган м2 ус хадгалах цөөрмийн суурин дээр шинээр 50 мянган м2 ус хадгалах цөөрөм байгуулж, 3.5 километрийн зайтай Ялуу голоос ус татсан байна. Одоо хоёр ус хадгалах цөөрмийн ус хадгалах хэмжээ 18 зурвас цасан замын цасны хэрэгцээг зэрэг хангах боломжтой болов.
Залан айл хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал компаний захирал Жан Шюй:
- Тус удаагийн спортын цуглааныг амжилттай явуулахын тулд Жинь Лүншань цасанд гулгах талбайд 3 зурвас дүүжин зам нэмж, өнгөрсөн жил 2 зурвасыг байгуулж дуусгасан. Цасанд гулгагчид ба тамирчдад уралдааны таатай орчин бүрдүүлэхийн тулд энэ жил 1 зурвас 6 хүн суух дүүжин зам нэмж одоо нэгэнт ажлаа дуусган хянан шалгах шатанд ороод байна гэж сурвалжлагчид танилцуулав.
Төвийн радио телевизийн ерөнхий хорооны ажилтнууд Жинь Лүншань цасанд гулгах талбайд төв телевизийн шууд нэвтрүүлгийн барилгын бүтээн байгуулалтын ажилтай тун завгүй байлаа. Одоо үндсэн бүтээн байгуулалтын ажил дуусаж доторх засал чимэлийн шатандаа орж, 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгана.
