
44 настай Чэнь Сэнань Хятадын Гуанши мужийн Наньнин хотын Ши Шантан дүүргийн хот тохижуулалтын газрын Хуа Чянпан дүүргийн даргаар ажилладаг. Тэрээр хот тохижуулалтаар 23 жил ажиллажээ. Энэ жилийн цагаан сарын хугацаанд тэрээр өдөр бүр эрт босон гудамж талбай цэвэрлэгчдийн ажлыг шалгах үүрэг хүлээн авсан байна.
Чэнь Сэнань багаасаа аавынхаа гудамж талбай цэвэрлэхийг харж туслан цэвэрлэгч ах эгч нартай хамт өссөн байна. Тэрээр гудамж талбай цэвэрлэх ажилд нэг мэдэхэд дуртай болж, 1996 онд их сургуулиа дүүргээд гудамж талбай цэвэрлэх ажлыг сонгож нэгэн хотын гоо сайханч болжээ.

Чэнь Сэнань анх ажилд орж байхад хүмүүс түүнийг
- Их сургууль дүүргэсэн байж гудамж талбай цэвэрлэнэ гэдэг ёстой тэнэг хэрэг.,
- Соёл боловсролгүй хүмүүс л гудамж цэвэрлэдэг гэж янз янзаар ярьдаг байж.
Цэвэрлэгчийн ажил гэдэг их тэвчээр хатуужил шаарддаг болохоор хүмүүс Чэнь Сэнань гудамж талбай цэвэрлэнэ гэхэд хүлээн авч чадахгүй байлаа.
- Хотын гоо сайханч болно гэдэг их өнгө гэрэлтэй ажил. Өөрийн хөдөлмөр хүчээрээ хот дүүргийг гоо үзэсгэлэнтэй, шинэ жил, шинэ өнгө төрхтэй засан чимэглэх нь их жаргалтай ажил санагддаг. Нийгэм хөгжихийг дагаад хот дүүрэг ч цэвэр цэмцгэр болж байна гэж Чэнь Сэнань ярина.
Хүмүүсийн ухамсар дээшилж, энд тэндгүй ил задгай шүлс хаях, хог хаях зэрэг ч харагдахгүй болж, цэвэрлэгчийн ажлыг хүмүүс ч ойлгож хүндлэх болсон байна.
Сүүлийн жилүүдэд Наньнин хот нь хотын гудамжны цэвэрлэгчийн цалин хөлсийг нэмэх, цэвэрлэгчийн байр барих зэрэг арга хэмжээг авах зэргээр цэвэрлэгчийн ажил амьдралын нөхцөлийг сайжруулсан байна.
