solongonews
Үханий халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болжээ
2020-06-17 09:46
Үханий халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болжээ.

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Үхань хотод илэрсэн халдварын шинж тэмдэггүй сүүлийн гурван тохиолдлын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарч, 15-нө өдөр эмнэлгийн хяналтаас гарлаа гэж Үхань хотын Эрүүл мэндийн зөвлөл мэдээлжээ.

“Үханьд 15-ны өдрийн байдлаар халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болж, тэдэнтэй ойр байсан бүх хүн эмнэлгийн хяналтаас гарсан. Халдварын шинж тэмдэггүй сүүлийн тохиолдлуудад хийсэн нуклейн хүчлийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж Эрүүл мэндийн зөвлөл мэдээлсэн байна.

Үханий оршин суугчдыг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтал болох 1174 хүнийг тогтоож, тусгаарлаад байсан юм.

Эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлснээр, дээр дурдсан 300 халдвар тээгчээс бусдад халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Үханьд 15-ныөдрийн  байдлаар “COVID-19”-ийн батлагдсан юм уу сэжигтэй нэг ч тохиолдол байхгүй байна. 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл