

Хятадын Жэжян мужийн Жинхуа хотын Жиньдун дүүргийн Дуншяо гудамжинд байрлах нуклейн хүчлийн шинжилгээний цэгүүдэд хэсэг "ах", "эгч дүүс" идэвхтэй ажиллаж байна. Тэд нуклейн хүчлийн сорьцыг шилжүүлэх ажлыг дуусгахын тулд эмнэлгийн ажилтнуудыг сайн дураараа зөөвөрлөх санаачилгыг гаргажээ. Таксины жолооч Фан Цюдан бол тэдний нэг юм.


49 настай Фан Цюдан нуклейн хүчлийн сорьцыг шилжүүлэх ажлаа сайн хийхийн тулд хэд хоног гэртээ ээжийгээ асарч чадалгүй өдөр бүр өглөөний 06:00 цагт эмнэлгийн ажилтнуудыг авахаар хөдөлж, өдрийн шилжүүлгийн ажил дуустал нуклейн хүчлийн шинжилгээний олон цэгт очдог байна. Тэрээр тахал дуусмагц ээж рүүгээ буцаж очно гэв.


Тахлын үед Фан Цюданы такси компани хурдан хугацаанд "тахлын эсрэг онцгой байдлын ррчин"-г бүрдүүлж, 24 цагийн турш хамт олонтойгоо хамт цалин хөлс, хувийн ашиг сонирхол, алдагдлыг үл тоомсорлож, хотыг өөрсдийн гэрлээр дулаацуулж байна.


