Юүн Наны Жин Гүгийн 6.6 баллын газар хөдлөлтийн гамшигаас аврах ажил 10 сарын 9-ний өдөр эд хогшил цуглуулах, суурь төхөөрөмжийг сэлбэн засах зэрэг ажил эрчимтэй явагджээ.

Одоогоор тус газрын зэвсэгт цагдаа, гал унтраах цэрэг ангийн 4500 гаруй дарга байлдагч нар газар хөдөлсөн газарт гамшигаас аврах ажлыг өрнүүлж, тосгон болгонд хүрч ажилласан байна. Энэ өдрийн үдээс хойш 3 цаг болоход 3.7 мянган хүнийг нэгдсэн байдлаар шилжүүлэн байрлуулж, гамшигаас аврах 13000 майхан, 2300 гаруй хөвөнтэй хөнжлийг хүлээн авсан байна. Газар хөдлөлтийн төв болох Юүн Пин сууринд халуун хоол хангах цэгийг гурав болгон нэмж, 3000 шахам хүнийг халуун хоолоор хангаж чадахаар болжээ. Газар хөдлөлтийн төвийн зарим буйд бөглүү тосгонд аврагчид хэсэг бүлгээрээ хуваагдаж бүх талын аврах ажиллагааг өрнүүлсэн байна.

Газар хөдлөлтөөс болж тухайн суурингийн долоон цөөрмийн хашлага харилцан адилгүй байдлаар эвдэрсэн бөгөөд хамгийн их гэмтэж хагарсан цөөрмийн талбайд цэвсэгт хүчний усан цахилгааны цэрэг ангийн том машин орж үер зайлуулах шинэ суваг малтаж эхэлсэн байна. 100 гаруй метр урттай 10 гаруй метр гүн үер зайлуулах суваг малтах бөгөөд арван өдрийн дотор малтаж нэвтрүүлнэ.

Мөн тухайн газарт эвдэрсэн өндөр даралтат цахилгаан хүчний утсыг засаж, чиг болгонд цахилгаан оруулж, усны хангалтыг сэргээж, зам талбайг засаж ашиглалтанд оруулсан байна.
