
Тус чуулган “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд болох юм.
Энэхүү чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно.
Чуулганы үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.
Тус чуулганд АСЕМ-ын гишүүн орнуудын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 550 орчим төлөөлөгч оролцож байна. Эдгээр төлөөлөгчдийн тэн хагас нь дотоодын төлөөлөгчид байгаа юм.

АЕТЧ-ны талаар тодруулбал,
1996 онд Тайландын Бангког хотноо анхны АЕТЧ нь Европын холбооны 15 орон, АСЕАН-ы гишүүн долоон орон болон БНХАУ, Япон, БНСУ болон Европын комисс зэрэг гишүүн оронтой эхэлсэн бөгөөд өдгөө нийт 53 орон олон улсын хоёр байгууллагатай болон өргөжин тэлсэн байна.
Энэхүү чуулган нь Ази, Европ тивийн улсуудад жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг байна. Олон улсын зохион байгуулах хороо нь Ази тивээс гурав, Европ тивээс гурваар, нийт зургаан гишүүнтэй. Гишүүд нь гишүүн орнуудын дундаас сонгогддог байна.
Тухайн чуулган зохион байгуулагдаж буй улсад АЕТЧ-ы Үндэсний зохион байгуулах хороог байгуулан, ажлын хэсэг томилогддог байна.
Олон улсын сангууд, Ази, Европын орнуудын төр, иргэд, байгууллагуудаас санхүүждэг. Санхүүчилт нь чуулган зохион байгуулах бүрт олгогддоно.
АЕТЧ-ыг зохион байгуулах ажил нь АСЕМ-ын зохион байгуулах ажилтай нягт уялдаа холбоотой явагддаг байна.
Ази Европ тивийн олон түмний дуу хоолойг нэгтгэн тулгамдаж байгаа асуудлуудад шийдэл эрэлхийлэн, гарсан саналуудыг Еврази тивийн улс орнуудын төрийн эрх барих хүмүүст хүргэх ба төрийн бодлого хэрэгжүүлэлтэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллахад оршино чуулганы үндсэн зорилго оршино.














