solongonews
Ли Кэчян Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааны удирдагчдын цуврал арга хэмжээнд оролцоно
2021-10-25 21:53
Ли Кэчян Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааны удирдагчдын цуврал арга хэмжээнд оролцоно

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 25-ны ээлжит хэвлэлийн бага хуралд АСЕАН-ы ээлжит дарга орон  Брунейн Султан Хассаналын урилгаар Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 26-наас 27-нд Хятад АСЕАН-ы удирдагчдын 24-р уулзалт, АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 24 дэх уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний 16 дахь уулзалтад цахимаар оролцоно гэж мэдэгдлээ.

Ван Вэньбинь:

 - Зүүн Ази бол дэлхийн эрч хүчтэй, боломжоор дүүрэн бүс нутгийн нэг юм. Өнөөгийн байдлаар Зүүн Азийн хамтын ажиллагааны ерөнхий эрч хүр сайн  байгаа бөгөөд АСЕАН-аар төв болгосон Зүүн Азийн хамтын ажиллагааны механизм нь талуудын  яриа хэлцэл, хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улс  АСЕАН-ыг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүн чиглэлээ болгож байгаа бөгөөд Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг чухалчлан үзсээр ирсэн билээ. Энэ онд Хятад АСЕАН-ы хооронд яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг чанаржуулан, ахиулах тал дээр хичээн ажиллаж, илүү нягт хувь заяаны хамтын цогц байгуулж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэх болно гэж хэлсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл