solongonews
Зай багатай өрөөг илүү том харагдуулах аргууд
2016-04-06 10:00
Зай багатай өрөөг илүү том харагдуулах аргууд

Зураг1. Өрөөний таазыг чимэглэх. Өрөөнд орж ирмэгц харц илүү дээшээ тусах тусам өрөө илүү том харагддаг.

 Зураг2. Том хөшиг байрлуулахгүй байх нь өрөөг илүү цэлгэр харагдуулна. Хэрвээ гаднаас хүн харна гэж бодож байгаа бол дээшээ хуйлагддаг хөшиг илүү тохиромжтой.


Зураг3. Өрөөнд нэг тавилгаа гол болгон сонго. Жижиг өрөөнд олон салангад тавилга байснаас нэг том өвөрмөц буйдан байх нь илүү эмх цэгцтэй харагдуулна.

Зураг4. Өрөөг илүү урт харагдуулахын тулд зурааснуудыг ашиглах.

Зураг5. Өрөөний хана болон таазанд цайвар өнгийг илүү сонгох. Бараан өнгөнүүд илүү тав тухтай харагдуулдаг ч гэрлийг шингээн өрөөг жижигхэн харагдуулдаг, харин цайвар өнгөнүүд гэрлийг ойлгон илүү саруулхан санагдуулна.

Зураг6. Тавиуран дээрх зүйлсээ өнгөөр нь анилсанаар илүү эмх цэгцтэй саруулхан харагдана.

Зураг7. Өрөөн дэх тавилгуудын хөл шалнаас хөндий харагдах нь орон зайг илүү том харагдуулна.

Зураг8. Жижгхэн олон чимэглэлүүд өрөөг жижигхэн харагдуулдаг тул дээрх жимстэй ойролцоотой хэмжээтэй цөөхөн хэдэн зүйлээр өрөөг чимэглэх хэрэгтэй.

Зураг9. Шилэн болон нэвт харагддаг ширээ тавиурууд сонгох.

Зураг10. Тавилгуудыг хананд наалгүй бага зэрэг хөндий байрлуулах нь өрөөг илүү зайтай мэт харагдуулна.

Зураг11. Жижиг хивс хивсэнцэрүүд нь нэг жижиг өрөөг өөр өөр хэсэг болгон хуваан харагдуулна.

Зураг12. Нуугдмал сав болон шүүгээтэй ашигтай тавилгануудыг сонгох хэрэгтэй.

Зураг13. Жижиг угаалгын өрөөнд өнгөгүй нэвт гэрэлтдэг шүршүүрий хөшиг сонгох хэрэгтэй.

Зураг14. Өрөөнд нэг том гэрэл байрлуулах нь хэтэрхий нэг цэгт гэрлийг төвлөрүүлэх тул жижиг жижиг гэрлүүдийг өрөөний өнцөг булан тараан тавих нь өрөөг илүү гэрэл гэгээтэй харагдуулна.

Зураг15. Том толинууд байрлуулах нь орон зайг хэд дахин том харагдуулдаг.

Зураг16. Нэг төрлийн өнгөнүүдээр тоглох нь өрөөг илүү нээлттэй харагдуулна.

Зураг17. Таазтай ойрхон дээр байрлуулсан тавиурнууд орж ирсэн хүний нүдийг дээш чиглүүлэх тул өрөөг илүү том харагдуулна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл