solongonews
Ши Жиньпин Ньеререгийн Удирдах академийн барилгын нээлтийн ёслолд баярын захидал илгээв
2022-02-24 17:38
Дарга Ши Жиньпин Ньеререгийн Удирдах академийн барилгын нээлтийн ёслолд баярын захидал илгээв.

Ньеререгийн Удирдах академийн барилга дуусч ашиглалтад орох нээлтийн ёслол 02-р сарын 23-ны өдөр Танзанид болов. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ "Танзанийн хувьсгалт нам, Өмнөд Африкийн Африкийн үндэсний конгресс, Мозамбикийн чөлөөлөх фронтын нам, Анголын Ардын чөлөөлөх хөдөлгөөн, Намибийн ардын зохион байгуулалтын нам, Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо- Эх орончдын фронт зэрэг өмнөд нутгийн Африкийн ах дүү зургаан намын хамтран байгуулсан Ньеререгийн Удирдах академийн барилга дуусч ашиглалтад орох нээлтийн ёслолд Би Хятадын Коммунист намын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе".

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Өмнөд Африкийн эгч дүүсийн зургаан нам урт удаан хугацаанд нэгдэж, ард түмнээ дайчлан үндэсний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө тууштай зүтгэж, ард түмнийхээ дэмжлэг, хүрээллийг олсон юм. Ньеререгийн Удирдах академийн барилга дуусч ашиглалтад орсноор эгч дүү зургаан намын өөрсдийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах чухал платформ болж, эгч дүү зургаан нам тус тусынхаа удирдлагыг чангатган, улс орны хөгжил, сэргэн мандлыг биелүүлж, ард түмэндээ үр өгөөжөө өгөхөд нь туслах болно" гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Өнөөдөр дэлхий ертөнц зуунд үзээгүй гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, Хятад, Африкт эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрсдэл, сорилтыг даван туулж, хамтын хөгжлийг ахиулж, ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах нь урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна. Хятадын Коммунист Нам нь Ньеререгийн Удирдах академийн барилга дуусч ашиглалтад орсон боломжийг ашиглан, Африкийн орнуудын улс төрийн намуудтай засаглалын туршлага солилцох, харилцан суралцахыг бэхжүүлж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явахыг харилцан дэмжиж, төрөл бүрийн салбар дахь прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, өндөр түвшний Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтыг ахиулж, илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгоход шинэ, илүү их хувь нэмэр оруулна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл