
Шиньжяны Ховогсайр шяний Наринховог мал аж ахуйн талбайн Улаан хошуу тосгонд суугаа Ховогсайр шяний сургалтын арын үйлчилгээний төвийн баг, Нарийнховог мал аж ахуйн талбайн “Тэмээн жингийн хонх” ухуулан тайлбарлах багийнхан 10 дугаар сарын 30-ны өдөр малчдын өвөлжөөгөөр хүрч, ХКН-ын XIX их хурлын үзэл санааг ухуулан тайлбарлав.

“Тэмээн жингийн хонх” багийн таван гишүүн Улаан хошуу тосгоны малчидтай уулзаж, Монгол, Хятад, Казах гурван хэлээр ХКН-ын XIX их хурлын үзэл санааг уламжилж, орон сууц, эм эмнэлэг, боловсрол зэрэг ардын амьдралтай нягт холбогдсон төрийн бодлогыг тайлбарлаж, тэдний хойшдын амьдралд нь итгэл зориг нэмсэн байна.

“Тэмээн жингийн хонх” баг 2016 онд байгуулагдсан юм. Тус багт үндэстний намын гишүүн удирдлага, хөдөө тосгонд гүнзгий ажиллаж байгаа удирдлага, тосгоны нам, ардын зөвлөлийн ажилчид оролцож байна. Тэд хөдөө тосгон үндсэн шатанд бууж, намын шугам чиглэл төрийн бодлого, ардын амьдралтай холбогдсон бүх төрлийн төрийн бодлогыг ухуулан тайлбарлаж, улс орны чухал их хурлын үзэл санааг малчдад цаг тухайд нь уламжилдаг болно.





