solongonews
Вакцинжуулалт хүнд өвчлөх, нас барах эрсдэлээс 90 гаруй хувиар бууруулдаг
2022-04-04 17:29
Вакцинжуулалт хүнд өвчлөх, нас барах эрсдэлээс 90 гаруй хувиар бууруулдаг.

Төрийн Зөвлөлийн Коронавирусээс урьдчилан сэргийлэх хяналтын газар 04-р сарын 01-нд хэвлэлийн бага хурал хийж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын тухай танилцуулав.
Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ван Хуачин хэлэхдээ "Вакцинжуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй, тохиромжтой арга хэмжээ бөгөөд энэ нь мөн дэлхий нийтийн зөвшилцөл болсон юм. Вакцинжуулалтын ашиг тус нь эрсдэлээс хамаагүй илүү байдаг бөгөөд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, хүнд хэлбэрийн өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд сайн үр дүнтэй юм. Судалгаанаас үзэхэд коронавирусний бүх үйл явцын вакцинжуулалтад хамрагдсаны дараа хүнд өвчлөх, нас барах эрсдэлийг 90 гаруй хувиар бууруулах боломжтой" гэжээ.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : БӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл