solongonews
Хятадад ухаалаг гар утас хэрэглэгчдийн 70 хувь нь цахим худалдан авалт хийж байна
2016-03-11 18:33
Сүүлийн үеийн шалгалтын дүнгээс үзвэл, Хятадын ухаалаг гар утас ашиглагчдын 70 хувь нь гар утсаар бараа бүтээгдэхүүн худалдан авч байна.

        Хятадын эх газрынхны цахим  гүйлгээ ашиглаж буй хэмжээ Ази, Номхон далайн бүсэд тэргүүлж байна.  Өнгөрсөн сарын 23-нд Испанийн Барселона хотноо хуралдсан 2016 оны дэлхийн хөдөлгөөнт холбооны хурлын үеэр Мастер Картын байгууллагаас нийтэлсэн гар утсаар бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдлын тухай шинжилгээний тайлангаас үзэхэд,

Ази, Номхон далайн бүсийн хэрэглэгчид хөдөлгөөнт холбооны технологийг идэвхтэй ашиглаж буй бөгөөд ухаалаг гар утас ашиглагчдын тавны нэг нь цахим гүйлгээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь 2013 оны мөн үеэс 3 дахин их болжээ.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл