Энэ онд “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн 8 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятад улс болон зам дагуух улс орнуудтай хийсэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахиц дэвшил гарган, шинэ үр дүнд хүрч, худалдааны уялдаа холбоо гүнзгийрэн, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа үргэлжлэн сайжирч, хамтын ажиллагааны төслүүд үр бүтээлд хүрсэн сайн үзүүлэлт гаргалаа.
Атлантын далайд орших Гвинейн буланын ойролцоох Нигерийн хамгийн том хот Лагосоос зүүн зүгийн 60 км-ийн зай дахь эх хуурай, тэнгисээс бараалахад, шаргуу ажиллаж буй боомтын барилгын талбай харагдах аж. Энэ бол Хятад улсын хөрөнгө оруулан байгуулж буй Хятад-Африк, Хятад-Иигерийн "Бүс ба зам" хамтын ажиллагааны чухал төсөл болох Лекки боомтын төсөл юм. Одоогийн байдлаар, төслийн эхний үе шатны барилгын ажил талаас илүү хувийг гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажил дууссаны дараа уг төсөл нь Баруун Африкийн хамгийн том гүн усны боомтуудын нэг болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ихээхэн дэмжих болно. "Бүс ба Зам" санаачилга нь Нигери улс болон дэлхий дахиныг нягт холбож байна гэж Хятадын боомтын төслийн ХХК-ийн Нигерийн олон нийттэй харилцах ерөнхий захирал хатагтай Адсува Ладога хэллээ.
"Бүс ба Зам "санаачилга нь маш татах хүчинтэй бөгөөд дэлхий дахиныг жинхэнэ өөрчилж чадах боломжтой гэдгийг би судалж үзсэн. Лекки боомтын төсөл нь маш чухал ач холбогдолтой. Усан тээвэрлэлтийн салбарын хувьд өнөөгийн байдлыг өөрчилж, брэнд бий болгон биднийг бизнесийн чиглэлээр дэлхий дахинтай илүү ойртуулах төдийгүй Нигери, Хятадын харилцааг улам илүү сайн хөгжүүлэхэд түлхэц болно."
Лекки боомтын төслөөс гадна "Бүс ба зам" санаачилгын үр нөлөө тасралтгүй өргөжихийн хэрээр, Хятад-Мьянмарын газрын тос, байгалийн хийн хоолой, Пакистаны Гвадар боомт, Грекийн Пирей боомт, Индонезийн Жаван хурдны төмөр зам, Бангладешийн Падма гүүр зэрэг нэг бүлэг томоохон төслүүд хэрэгжиж, "Бүс ба зам" дагуух улс орнуудын эдийн засаг, худалдааны хөгжилд баталгаа хангаж өгчээ. Хятадын Худалдааны яамны бүртгэлээр, 2013-2020 онуудад Хятад улс "Бүс ба зам" дагуух улс орнуудтай гэрээр ажилласан төслүүд 940 тэрбум ам.доллароос давсан байна. Түүнчлэн Хятад улсаас Бүс ба зам дагуух орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 136 тэрбум ам.долларт хүрсэн бол "Бүс ба зам" дагуух орнууд Хятадад ойролцоогоор 60 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Улс орнууд хоорондын хамтын ажиллагааны томоохон төслүүдээс гадна, цар тахал дэгдсэн нөхцөл байдалд, "Бүс ба Зам"-ын холбогдох улс орнууд бэрхшээлийг хамтдаа даван туулж, "Бүс ба зам"-ын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг тогтвортой дэмжихийн тулд Хятадын гадаад худалдааны олон компаниуд өөрчлөлтөө түргэтгэж, зам дагуух улс орнуудын зах зээлийг хөгжүүлж эхэлжээ.
Саяхан Нинбо хотын нэгэн компани Төв Зүүн Европ руу экспортлох зорилгоор бичгийн хэрэгслийг яаралтай үйлдвэрлэжээ. Эдгээр шинээр боловсруулсан бактерийн эсрэг үзэг, тооцоолуур, залруулах соронзон хальс зэрэг 5 төрлийн бичгийн хэрэгслийн бактерийн эсрэг үр дүн 98% -иас давснаар олон улсын зах зээлд хэрэглэгчдийн таашаалыг хүлээжээ. Бичгийн хэрэгсэл үйлдвэрлэгч компанийн брэндийн соёлын захирал Ань Жян хэлэхдээ:
"Манай бичгийн хэрэгслийн бүтээгдэхүүн сүүлийн үед "Бүс ба зам" дагуу орнуудад, ялангуяа Төв Зүүн Европ зэрэг шинээр хөгжиж буй зах зээлийн бүс нутаг руу зах зээллээ нээсэн. Бидэний бактерийн эсрэг бичгийн хэрэгслийн бүтээгдэхүүн энэ онд 710 мянган хайрцаг экспортлосноос 520 мянган хайрцгийг Төв Зүүн Европийн шинээр хөгжиж буй зах зээлийн бүс нутаг руу экспортолсон буюу өнгөрсөн оны мөн үеэс 265.2% -иар өсөн нэмэгдсэн байна."
Хятадын Худалдааны яамны мэдээллээр, 2013-2020 онуудад Хятад улс болон "Бүс ба зам" дагуух орнууд хоорондын бараа бүтээгдэхүүний худалдаа 9.2 их наяд ам.доллараас давжээ. Худалдааны цар хүрээгээ үргэлжлэн тэлснээр, жилийн худалдааны хэмжээ нэг их наяд ам.доллараас 1.4 их наяд ам.доллар болтлоо нэмэгдэж, Хятадын гадаад худалдаан дахь зам дагуух орнуудын эзлэх хувь хэмжээ 4.1 нэгжээр өссөн байна. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс болон зам дагуух орнууд хоорондын худалдааны шинэ төлөв байдал, шинэ загвар хөгжүүлэх ажлыг түргэтгэх, чөлөөтэй, хялбар дөхөм болгох түвшинг тасралтгүй сайжруулж, худалдааны платформыг илүү олон янзын болгож чадсан гэжээ.
"Худалдааны шинэ төлөв байдал, шинэ загваруудын хурдтай хөгжил, ялангуяа хил дамнасан цахим худалдаа, зах зээлийн худалдан авалтын худалдаа, гадаад дахь агуулах зэргийг түргэн хөгжүүлснээр, худалдааны зам сувгууд улмаар өргөжсөн байна. Түүнчлэн Хятад-Европын галт тэрэг, хуурай тэнгисийн шинэ зам сувгууд улс орон, бүс нутгууд байнга нэмэгдэх болжээ. Одоогийн байдлаар, Хятад улс энэ чиглэлээр зам дагуу 13 оронтой чөлөөт худалдааны 7 гэрээ байгуулсан бол худалдааны индэр илүү төрөлжсөн бөгөөд Хятадын олон улсын импортын экспо, Гуажөүгийн үзэсгэлэн яармаг, Үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг, Хэрэглэгчийн үзэсгэлэн яармаг зэрэг чухал томоохон үзэсгэлэн яармагууд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна.
