2-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулж, аж ахуйн нэгжийг албан ёсоор ажиллуулах, барилга байгуулалтын төслийг батлан зөвшөөрөх хугацааг 50-иас дээш хувиар богиносгон, худалдаа эрхлэх таатай орчин бий болгоно. Мөн "Хүний нөөцийн зах зээлийн түр хэрэгжүүлэх арга (төсөл)"-ыг батлав.
Хуралд: Төвийн эдийн засгийн ажлын хуралдааны тохируулалт, "Засгийн газрын ажлын тайлан"-гийн үүргийг биелүүлж, "засаглалыг цомхотгох өөрчлөлт"-ийг гүнзгийрүүлэн, худалдаа эрхлэлтийн явцад гарч буй батлан зөвшөөрөх үр ашиг бага, хугацаа урт байгаа асуудлыг зохицуулж, арилжааны өртгийг бууруулан, олон нийтээрээ инновацыг хөгжүүлэхэд ашигтай болгоно гэжээ. Мөн аж ахуйн нэгжийг батлан зөвшөөрөхөөс албан ёсоор ажиллах хүртэлх шат дарааллыг багасгана гэж хурлаас тодорхойлсон байна.
Нэгдэлтэй нээлттэй, эмх цэгцтэй өрсөлдөх хүний нөөцийн зах зээлийг бий болгож, ажлын байраар хангах, чансаатай хөгжилд үйлчлэхийн тулд хурлаар "Хүний нөөцийн зах зээлийн түр хэрэгжүүлэх арга (төсөл)"-ыг батлав. Төсөлд, хүний нөөцийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулж, хүний нөөцийн чөлөөтэй, шат дараатай шилжилтийг ахиулан, ажлын байраар хангахыг дэмжих тогтоолыг нарийсгаж, зах зээлийн хяналт удирдлагын арга хэмжээг тодорхойлжээ.
Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулав
2018-05-03 10:44
Төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулав
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
