solongonews
Хятадаас бусад оронд коронавирусын халдвар авсан тохиолдол 1127951-д хүрчээ
2020-04-07 10:48
ДЭМБ-ын 06-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол 1127951-д хүрсэн байна.

  Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 06-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 77125-аар нэмэгдэж, 1127951-д хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 4808-ээр нэмэгдэж, 64254-д хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 77200-ээр нэмэгдэж, 1210956-д хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 4810-ээр нэмэгдэж, 67594-т хүрэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл