solongonews
Хөгжиж буй орнуудын хөгжлийн эрх ашигт дарамт шахалт үзүүлэх оролдлого бүтэлгүйтэх нь гарцаагүй
2021-09-27 16:51
Хөгжиж буй орнуудын хөгжлийн эрх ашигт дарамт шахалт үзүүлэх оролдлого бүтэлгүйтэх нь гарцаагүй.

2021 оны 09-р сарын 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий шүүмжид оролцох үеэр Нигерийн Гадаад хэргийн сайд Хасумитай утсаар ярьжээ.

Ван И хэлэхдээ "Нигер бол Африк дахь Хятадын сайн найз, сайн ахас дүүс, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадтай найрсаг бодлого баримталж, Хятадын язгуур ашиг сонирхлын асуудлаар Хятадын талын байр суурийг дэмжсээр ирсэн Нигер улсыг Хятадын тал сайшааж байна, энэ нь хоёр талын өндөр түвшинд харилцан итгэлцдэгийг харуулж байна. Хоёр орон цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн, бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж байгаа бөгөөд хамтын ажиллагааны томоохон төслүүд урагштай хэрэгжсээр байна. Хоёр талын дараагийн шатны ажил хэрэгч хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэжээ.

Түүнчлэн улс орон бүхэнд хичээл зүтгэлээрээ өөрийгөө хөгжүүлэх эрхтэй. Хөгжиж буй орнуудыг бүхэлд нь сэргээн хөгжүүлэх нь өнөө эрин үеийн хамгийн онцлог шинж бөгөөд энэ нь хүн төрөлхтний нийгмийн ерөнхий ахиц дэвшлийн чухал бэлгэдэл мөн. Хөгжиж буй орнуудын хөгжилд дарамт шахалт үзүүлэх ямарваа оролдлого эцсийн эцэст ялагдал хүлээх нь гарцаагүй юм. Нигертэй хамтаар олон улсын болон бүс нутгийн индэрт харилцан дэмжиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын шударга ёсыг хамтаар хамгаалж, хөгжиж буй орнуудын хууль ёсны хөгжлийн эрх ашгийг бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэдгийг Ван И онцолжээ.

Хасуми хэлэхдээ "Нигер, Хятад хоёр орон өнө удаан найрсаг харилцаатай бөгөөд хоёр орон харилцан тууштай дэмжиж ирсэн юм. Нигерийн ард түмэн Хятад улс болон Хятадын ард түмэнтэй тогтоосон найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, Нигерийн хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн Хятад улсад гүнээ талархаж байна. Хятадын хөгжил хүн төрөлхтний ​нийгмийн хөгжил, дэвшлийн ерөнхий чиг хандлагад нийцэж байгаа бөгөөд Хятад улсын ололт амжилт нь бүх хүн төрөлхтөнд аз жаргал авчирч байна. Хятадтай олон салбарын хамтын ажиллагаагаа тэлж, Африк-Хятадын найрамдлын үлгэр жишээг бий болгоход Нигер улс бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн тухай санаачилга" нь Африкийн орнуудын хөгжлийн эрэлт шаардлагад нийцэж байна. Нигерийн тал энэ санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрч, тууштай дэмжиж байгаа бөгөөд Хятад улстай хамтран хөгжиж буй орнуудын хөгжлийн тухай байх ёстой эрх, бие даасан хөгжлийн замаа сонгох хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллахад бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл