Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны 07-р сарын 02-ний "COVID-19"-ийн халдварын тухай мэдээллээр 02-нд Хятад улсын 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт "COVID-19" халдвар авснаар оношлогдсон тохиолдол 5 нэмэгдэж, эдгээрийн дотор тухайн нутагт халдвар авсан тохиолдол 2 нэмэгдсэн нь бүгд Бээжинд байгаа бөгөөд бусад 3 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Эрүүл мэндийн үндэсний хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд 07-р сарын 02-ний 00:00 цагийг хүртэлх байдлаар 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт "COVID-19" цар тахлын халдвар авсан тохиолдол нийт 69 нэмэгдсэн ба сэжигтэй тохиолдол 1 байна.
07-р сарын 02-ны 00:00 цагийг хүртэлх байдлаар 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группт одоогийн буй оношлогдсон тохиолдол нийт 409 байна. 8 өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна. Нийт 83,542 хүн халдвар авснаар оношлогдож, нийт 78,499 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, нийт 4634 өвчтөн нас барав. Өвчтөнтэй ойр байсан 763077 хүнийг эрж олж, 5589 хүн анагаахын ажиглалтад байна.
Хятадын Хонконг, Макао, Тайваний бүс нутагт нийт 1736 хүн халдвар авснаар оношлогдсоны дотор Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 1242, Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 46, Тайваний бүс нутагт нийт 448 тохиолдол бүтгэгдлээ.
