solongonews
Гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувь өсөв
2022-09-08 16:54
Хятад улсын гадаад худалдааны импорт, экспорт эхний найман сард өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувь өссөн байна.

   Гаалийн ерөнхий газрын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний найман сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 27.3 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувь нэмэгдсэн байна.

   Тодруулбал Хятад улсын экспортын хэмжээ эхний найман сард 15.48 их наяд юань болж, 14.2 хувь, импорт 11.82 их наяд юаньд хүрч, 5.2 хувь, худалдааны ашиг 3.66 их наяд юаньд хүрч, 58.2 хувь өссөн байна.

   Зөвхөн 08-р сарыг харахад, Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 3.71 их наяд юань болж, 8.6 хувь нэмэгдсэн байна. Үүнд, экспорт 2.12 их наяд юань болж, 11.8 хувь, импорт 1.59 их наяд юаньд хүрч, 4.6 хувь, худалдааны ашиг 535.91 тэрбум юаньд хүрч, 40.4 хувь нэмэгдсэн байна.

   Гаалийн ерөнхий газрын Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь хэлэхдээ “Энэ он гарснаас хойш гадаад худалдааны хөгжлийн ээдрээтэй, хүнд нөхцөлтэй нүүр тулж, Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулсан юм. Мөн гадаад худалдааг тогтворжуулах зорилгоор цуврал бодлого явуулсаар ирсэн нь гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжсэн” гэжээ.

   Худалдааны түншүүдийн үүднээс авч үзвэл АСЕАН нь Хятад улсын хамгийн том худалдааны түнш статусаа хадгалсаар байна. Эхний найман сард Хятад улс болон АСЕАН-ы хоорондын худалдааны нийт хэмжээ 4.09 их наяд юаньд хүрч, 14 хувь нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн хувийг эзэлж байна. Хятад улс болон ЕХ-ны худалдааны нийт хэмжээ 3.75 их наяд юань болж, 9.5 хувь нэмэгдэж, нийт хэмжээний 3.7 хувийг эзэлсэн байна.Хятад Америкийн худалдааны нийт хэмжээ 3.35 их наяд юань болж, 10.1 хувь нэмэгдэж, 12.3 хувьд хүрсэн бол Хятад Солонгосын худалдааны нийт хэмжээ 1.6 их наяд юаньд хүрч, 7.8 хувь нэмэгдэж, 5.9 хувьд хүрсэн байна.

   Мөн энэ хугацаанд Хятад улсаас “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн нийт импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 20.2 хувь, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн хөтөлбөр(RCEP)-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт, экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 20.2 хувь өссөнийг дурдах нь зүйтэй.

   Гадаад худалдааны байгууллагын үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадаад худалдаанд "гол хүч"-ийн үүргийг гүйцэтгэсээр байна. Эхний 8 сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 13.68 их наяд юань болж, 14.9 хувь нэмэгдэж, Хятад улсын нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 50.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 пунктээр нэмэгдсэн байна.

   Мэдээллийн дагуу механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспорт хоёулаа өссөн байна. Эхний 8 сард 8 триллион 750 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь 9.8 хувь нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 56.5 хувийг эзэлж, хөдөлмөр их шаардсан бүтээгдэхүүний экспорт 2.81 их наяд юань болж, 14.1 хувь нэмэгдэж, 18.1 хувийг эзэлжээ.

   Импортын хувьд эхний 8 сарын байдлаар Хятад улсын төмрийн хүдрийн импортын хэмжээ, үнэ буурч, түүхий нефть, нүүрс, байгалийн хий, шар буурцгийн импортын хэмжээ буурсан байна.

Зохиогч: ЗҮӨ БҮӨВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл