solongonews
Ажлаар хангахыг баталгаажуулна
2017-03-05 21:00
Эдийн засгийн өсөлтийг зүй ёсны хэмжээнд байлгах нь ажлаар хангахыг баталгаажуулахын төлөө юм.

2017 оны "Засгийн газрын ажлын тайлан" гаргах ажлын хэсгийн хариуцлагатан, Төрийн зөвлөлийн судлалын албаны дарга Хуан Шиухун 5-ны үдээс хойш Бээжинд хэлэхдээ, ажлаар хангахыг баталгаажуулахад хүрвэл эдийг засгийн өсөлтийн хурд бага зэрэг өндөр, нам байсан ч бүгд хүлээн авч чадна гэв.

Эдийн засгийн өсөлтөөр хамгийн хурдан орон болсны хувьд, Хятад улсын жил бүрд тавих эдийн засгийн өсөлтийн зорилтод гаднынхан маш их анхаарал хандуулдаг. 5-нд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан хийж, энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6.5хувиар тогтоож, бодитой ажлын дунд улам сайн амжилтад хүргэхийг хичээнэ гэв. Энэ талаар Хуан Шиухун хэлэхдээ, урьдчилсан тооцоогоор ирэх хэдэн жилд эдийн засгийн өсөлт 6.4-ээс илүү байх буюу 6.5 хувийн ойролцоо байж, ДНБ, оршин суугчдын орлогыг хоёр дахинаар нэмэгдүүлэх шаардлагыг хангаж чадах болно. Эдийн засгийн өсөлтийг зүй ёсны хэмжээнд байлгах нь ажлаар хангахыг баталгаажуулахын төлөө юм. Ажлаар хангах байдалд асуудал тулгарахгүй юм бол эдийг засгийн өсөлт бага зэрэг өндөр, нам байсан ч хүлээж авч чадна гэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл