solongonews
Хөххот Үндэстний Дээд Сургуулийн наадам эхэллээ
2016-05-26 17:04
Хөххот Үндэстний Дээд Сургуулийн хөнгөн атлетикийн 55 дугаар тэмцээн болон VI удаагийн соёлын наадам эхэллээ.

Хөххот Үндэстний Дээд Сургуулийн хөнгөн атлетикийн 55 дугаар тэмцээн болон VI удаагийн соёлын наадам 5 дугаар сарын 25-ны өдөр Хөххот Үндэстний Дээд Сургуулийн спортын талбайд дэлгэр сайхан нээлтээ хийлээ.

Энэхүү наадам нь ӨМӨЗО-ны бүх их дээд сургуулийг хамарсан хамгийн том соёлын наадам бөгөөд уламжлалт спортын төрөл зүйл хамгийн олон зохион байгуулагддаг юм. Мөн ариун гал бадраах ёслол, үндэстний дуу хөгжмийн тоглолт, үндэстний хувцас загварын үзүүлбэр зэргийг хамарсан байдгаараа тус дээд сургуулийн үндэстний онцлогийг харуулсан хамгийн өргөн хэмжээний үйл ажиллагаа болно.

Энэхүү наадам нь нийт гурван өдөр үргэлжлэх юм байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл