solongonews
Үхань хотын 76 хоног
2020-04-25 21:15
Үхань хотын 76 хоног

Нэгдүгээр сарын 23-наас 04-р сарын 08-ны өдрийг хүртэл Үхань хотод нийт 76 хоног “хол хорио” тогтоожээ.

Нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 02-р сарын 02-ны өдрийг хүртэлх аравхан хоногт Үхань хотод 1000 ортой Хүөшэньшаний эмнэлгийг барьж байгуулан ашиглалтад оруулав.

Тахлын эсрэг Хятад улсын газар газрын эмчилгээний 346 багийн 42.6 мянган ажилтан Хүбэй муж, тэр дундаа Үхань хотод туслалцаа үзүүлэв.

Гуравдугаар сарын 10-нд Үхань хотын бүх түр эмнэлэг хаалгаа барив. Тахал дэгдсэний дараа эдгээр түр эмнэлэг нийтдээ 12 мянга гаруй өвчтөнийг эмчиллээ.

Дөрөвдүгээр сарын 06-ны байдлаар Үхань хотод нийтдээ 50008 хүн “СОVID-19”-ийн халдвар авсан бол 46922 өвчтөнийг эмчлэн эдгэрүүлсэн нь 93.8 хувийг эзлэв.

Дөрөвдүгээр сарын 04-ний байдлаар Үхань хотын оршин суугчдын 6988 хороолол халдваргүй хорооллын стандартыг хангасан нь тус хотын нийтийн хорооллын 98.4 хувийг эзлэв.

Нэгдүгээр сарын 23-наас 03-р сарын 29-ний өдрийг хүртэл Үхань хотын Тяньхэ нисэх онгоцны буудалд 3138 удаагийн нислэг үйлдэгдэж, тахлын эсрэг тэмцэлд шаардагдах 10 мянган тонн эд барааг зөөвөрлөв.

Нэгдүгээр сарын 23-наас 03-р сарын 29-ний өдрийг хүртэл үндэсний хэмжээнд төмөр замаар Үхань хотод тахлын эсрэг 70.8 мянган тонн эд материал хүргэн тусламж үзүүллээ.

Гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Үхань хотын 43 эмнэлэг хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж, жирийн өвчтөнийг хүлээн авч эмчилж эхлэв.

Цар тахал үүссэнээс хойш Үхань хотын 70 гаруй мянган оршин суугч тахлын эсрэг тэргүүн эгнээнд сайн дурын ажилтнаар ажиллах өргөдөл гаргасан ба 24 мянган сайн дурын ажилтан нийгмийн олон салбарт зүтгэсэн байна

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл