solongonews
Бүх орон нутаг нь ядууралд нэрвэгдсэн бүс нутагт олон нийтийн үйлчилгээний түвшинг сайжруулсаар байна
2022-02-15 12:38
Ядуурлаас гарсан хүмүүс илүү аюулгүй, аз жаргалтай байдаг.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Хөдөө тосгоны дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө тосгоны амьдрах орчныг сайжруулах хэрэгтэй".

Албан журмын боловсролын нөхцөлийг үргэлжлүүлэн сайжруулж, хөдөөгийн сургууль хүүхдүүдэд том ертөнцийг үзэх боломжийг олгох,  өрхийн эмч нараас айл өрхөд очиж оношилгоо, эмчилгээ хийж, ядууралд нэрвэгдсэн өрхүүдэд эрүүл мэндийн удирдлагын баримт бичгийг бүрдүүлэх, орон сууцны аюулгүй байдалд динамик хяналт тавьж, ард түмний амьжиргааны төвшинг батлах ... Ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн олон нийтийн суурь үйлчилгээ байнга сайжирч, ядуурлаас гарсан иргэдийн амьдрал тасралтгүй дээшилсээр илүү аюулгүй, аз жаргалтай байна.

Сургуулийн орчин нөхцөл сайжирч, боловсролын чанар дээшилсэн

Күн Жядуань хөлбөмбөгийн хаалга руу чиглүүлэн бөмбөгийг хүчтэй өшиглөсөн нь "Bang" хэмээх дуу гарч бөмбөг сум шиг нисэв. "Мундаг!" гэж дасгалжуулагч хашхирав. Күн Жядуань хөлсөө арчин, ичингүйрэн инээмсэглэн, ялалтын дохио хийв.

Күн Жядуань нь Шаньдүн мужийн Линь-И хотын Инань шяний Түнжин суурингийн төв бага сургуулийн сурагч бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн багийн гол тоглогч юм. Одоо Күн Жядуань өөдрөг, инээж байгаа хэдий ч хэдхэн жилийн өмнө тэрээр дуугүй хүүхэд байсан гэдэг. Күн Жядуаньгийн эмээ,

 - Өмнө нь манайх их ядуу байсан, хүүхэд ч сургуулиа орхих шахсан гэв.

2016 оноос хойш Инань шянь нь ядуу оюутнуудын урсгалд хяналт тавих ажлыг бэхжүүлэхийн тулд оюутнуудад элсэлтийн бүртгэлийн дэвтэр байгуулжээ. Тус шянь нь Күн Жядуаний нөхцөл байдлыг мэдсэний дараа түүнийг албан журмын боловсролын шатны бүх зардлаас чөлөөлж, өнөөг хүртэл жил бүр 2000 юанийн татаас олгосоор байна.

- 2020 онд Инань шянь ядуурлаас бүрэн ангижирсны дараа санхүүгийн боломж муутай айлын хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүх хүүхдүүдийг сургуульд саадгүй оруулахын тулд тэмдэглэж бүртгэх, сургалтын төлбөрөөс чөлөөлөх, татаас олгож байна. Сургууль руугаа гэж Инань шяний боловсрол, спортын товчооны ажилтан Хэ Жюүньбо хэлэв. Тус шянь нь 2021 оноос хойш сургуулийн өмнөх боловсролоос дунд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй санхүүгийн бэрхшээлтэй өрхийн 12119 сурагчдад 11 сая 670 мянган юанийн тэтгэмж олгосон байна.

Түнжин суурингийн төв бага сургуулийн хүрээнд орлоо, хэвлэл мэдээллийн ангийн цонх нь цэвэрхэн, бүрэн тоноглогдсон байж, спортын талбай дээр хүүхдүүд наранд чөлөөтэй тоглоно. Түнжин шяний төв бага сургууль нь Имэн уулын бэлд оршдог. Энэ нь Шаньдүн мужийн ядуурлаас ангижруулах гол тосгоны сургууль байсан юм. Сүүлийн хоёр жилд сургуулийн үйл ажиллагаа явуулах нөхцөл сайжирсаар байна.

Ядуурлаас ангижрах нь тусламжаас ангижрах гэсэн үг биш юм. Инань шянь нь ядуурлаас ангижруулах бүс нутагт хөдөө тосгоны жижиг хэлбэрийн сургууль, тосгоны дотуур байрны барилгын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна. 2021 онд тус шянь нь тусгай хөрөнгө оруулалтаар 18 сургуулийн дотуур байр, 4 спортын талбай, 4 туслах тоноглолын төсөл барьж, нийт 170 сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ. Ядуурлаас ангижруулахаас хойш, Инань шянь нь сургуулийн интернетийг өргөтгөх ажлыг түргэтгэж, тус сургуулиас шилдэг багш нарыг сонгон авч, хичээлийн видео бичлэг хийж, сүлжээний платформд дамжуулан, ядуурлаас ангижруулах бүсийн сургуулийн сургалтын чанарыг үр дүнтэй сайжруулж, тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

- Цаашид бид ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн сургуулиудын чадавхыг дээшлүүлж, хөдөөгийн багшийн чанарыг ерөнхийд нь сайжруулж, уулархаг бүс нутгийн хүүхэд бүрд өндөр чанартай боловсрол хүртэх боломжийг олгоно гэж Инань шяний боловсрол, спортын газрын дарга Гүө Ваньтан хэлэв.

Эрүүл мэндэд туслах хүчин чармайлт гаргаж эмнэлгийн үйлчилгээг сайжирна

"Сүүлийн өдрүүдэд амьсгал давхцаад юу болоод байгааг мэдэхгүй байна" гэж Лаоцүй ханцуйгаа шамлан гараа сунгав. 

Инь Гуандань Лаоцүйд цусны даралтын хэмжүүр тавьж, өөрөө чагнуур зүүв. 

- Даралт 135 байна. Хэвийн хэмжээнд байгаа бол амьсгал давхцах нь цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой байж магадгүй тул дулаан байлгахад анхаараарай гээд Ин Гуандань чагнуураа авлаа. Лаоцүй  үүнийг сонсоод зангидсан хөмсгөө тайлж гүн амьсгаа авав.

Цүй Вэнкэ энэ жил 60 нас хүрч байна. Тэрээр Юньнань мужийн Хүйзэ шяний Жүнпин гудамжны Шуанхэ дүүрэгт амьдардаг амьдрал ядуу нэгэн. 2018 оны 07-р сард Цүй Вэнкэ Юньнань мужийн Ардын нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж, зүрхэнд нь 3 ширхэг стент тавьсан байна. Цүй Вэнкэгийн гэрээт өрхийн эмчийн хувьд Жүнпин гудамжны эрүүл мэндийн төвийн эмч Ин Гуандан Цүй Вэнкэд гол анхаарлаа хандуулж, түүнд эрүүл мэндийн менежментийн дэвтэр гаргаж, сард хоёр удаа очиж цусны даралтыг хэмждэг байна.

- Одоо ч гэсэн болгоомжтой байгаарай, эмээ цаг тухайд нь ууж, асуух зүйл байвал над руу утасдаарай гэж Ин Гуандань явахын өмнө Цүй Вэнкэд заавар өгөхөө мартсангүй.

“Баярлалаа, эмч ээ!” гэж Цүй Вэнкэ зүрх сэтгэлээсээ талархал илэрхийлнэ. Хагалгаа хийх үед амьдрал ядуу өрхөөр бүртгэлтэй Цүй Вэнкэ эрүүл мэндийн үндсэн даатгал, хүнд өвчний тусгай тусламж, үндсэн баталгаа хэмээх гурван баталгааг эдэлсэн бөгөөд бүх зардлаас өөрөө 10 хувийг л төлж, даруй 6000 хүрэхгүй юань зарцуулсан байна. Ядуурлаас нэгэнт ангижирсан тэр өнгөрсөн жил дахин шинжилгээ хийсэн нь эрүүл мэндийн тусламжийн бодлогыг үргэлжлүүлэн эдэлж, бүх зардал 5000 гаруй юань орсноос өөрөө зөвхөн 470 юанийг л төлсөн байна.

Цүй Вэнкэ болон түүний эхнэр цусны даралт өндөр  болохыг тус дүүргийнхэн мэдээд ард иргэд архаг өвчний эмчилгээний карт бүртгүүлэн өгснөөс эмийн 60 хувийг нөхөн төлүүлэх боломжтой болсон байна.

Хүйзэ хошуу нь Үмэн уулын балд оршдог бөгөөд Үндэсний ядуурлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын шянь байсан ба Үмэн уулын хэсэгт амьдрал онц ядуу буурай шянь нэлээд байжээ. Ядуурлаас ангижирсны дараа, ард түмний эрүүл мэндийг улам дээшлүүлж, өвчний улмаас ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлж тулд, Хүйзэ шянь нь өвчний ангилал, эмчилгээний талаар сайн ажил хийсээр байна. Хүнд өвчтэй 36 өвчтөнд "нэг хүн, нэг дэвтэр, нэг төлөвлөгөө"-ний менежментийг хийж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд "Эмчилгээний дараа төлбөр төлөх" бодлогыг хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар тус шяний харьяан дахь улсын 28 эмнэлэг, хувийн 11 эмнэлэг нь "Эмчилгээний дараа төлбөр төлөх" , "нэг цэг” хэмээх шуурхай төлбөр тооцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Одоо мөрдөж буй эрүүл мэндийн тусламжийн бодлогын ерөнхий тогтвортой байдлыг хангах үндсэн дээр орон нутаг холбогдох арга хэмжээг оновчтой, боловсронгуй болгож, ядууралд нэрвэгдсэн хүн амд өрхийн эмчийн гэрээт үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. 2021 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар тус аймагт 610 өрхийн эмчийн баг 1541 багийн эмчтэй, нэг багийн жилийн дундаж үйлчилгээний тоо 500 байна. Тус суманд гарын үсэг зурсан улсын хэмжээнд 304 мянга 879 иргэн байгаагаас ядуурлаас ангижруулахаар бүртгүүлсэн 211 мянга 306 иргэн гэрээ байгуулж, дөрвөн төрлийн архаг өвчний гүйцэтгэл 100 хувьтай байна.

Эрүүл мэндийн тусламжийн бодлогын ерөнхий тогтвортой байдлыг хангах үндсэн дээр орон нутаг холбогдох арга хэмжээг оновчтой, боловсронгуй болгож, ядуурлаас ангижирсан хүн амд өрхийн эмчийн гэрээт үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. 2021 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар тус шяньд 610 өрхийн эмчийн баг, багийн1541 эмчтэй, нэг багийн жилийн дундаж үйлчилгээний тоо 500-д хүрсэн байна. Тус шяньд 304 мянга 879 иргэн гарын үсэг зурсан, үүнд ядуурлаас ангижруулахаар бүртгүүлсэн 211 мянга 306 иргэн гэрээ байгуулж, дөрвөн төрлийн архаг өвчний гүйцэтгэл 100 хувьтай байна.

Орон сууцны аюулгүй байдлын талаар санаа зовох хэрэггүй, хөдөөгийн орчин амьдрахад илүү таатай

 Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Дахуа Яао үндэстний шяний Баньшэн тосгоны Бахао багт," Мэн ахын шинэ байшин ямар байна? Ямар нэгэн асуудал байна уу?" гэж тосгоны ажилтан Лүө Юйжүн халамжлан асууна. Тосгоны оршин суугч Мэн Хайшяны гэрт очиж, байшингийн аюулгүй байдлыг шалгах нь тосгоны ажилтан Лүө Юйжүнгийн долоо хоног бүр хийдэг заншил юм.

- Өмнө нь модон байшин нь салхи нэвтрэн, найдваргүй байсан, би үргэлж гал түймэр эсвэл байшин нурах вий гэж санаа зовдог. Одоо засгийн газар хүмүүс байнга ажилтан явуулж, байшин доторх аюулгүй байдлыг шалгаж байна. Би санаа сэтгэл тайван болжээ гэж шинэ байрандаа нүүж ирээд жил гаруйн хугацаа болсон Мэн Хайшянь хэлнэ. Одоо тэр маш тав тухтай амьдарч байна.

Дахуа шянь нь Даши уулархаг нутагт оршдог. Шишан нь тус шяний нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг эзэлдэг. Энэ нь Гуанши мужийн зэрэглэлийн ядуу буурай шянь байсан юм. Удаан хугацааны турш, тээвэрлэлтэд хүндрэлтэй байсны улмаас нутгийн иргэд байшин барихдаа мод, чулуу зэрэг голдуу орон нутгийн материал ашиглаж байсан юм.

2020 онд Дахуа шянь нь хөдөө тосгоны эвдэрсэн байшинг засварлахад зориулж 200 сая гаруй юанийн хөрөнгө босгож, 9590 өрхийн байшинг амжилттай засаж, хөдөө тосгоны 41200 амьдрал ядуу иргэд эвдэрхий нурах аюултай байшингаас салсан юм. Нон Матүн тосгонд 30 гаруй айл өрхтэй, амьтан хамт амьдардаг модон байшингаасаа аюулгүй, тохилог байшинд нүүж орсон байна.

Ядуурлаас гарсан иргэд шинэ байшинд амьдарч, орон сууцанд хяналт шалгалт, засвар үйлчилгээ хийх зэрэг асуудал яригдаж байна. Орон нутагт геологийн гамшиг үе үе тохиолддог, тосгоны иргэдийн ихэнх шинэ байшингууд ууланд баригдсан байдаг тул эрсдэлийг байнга шалгаж байх шаардлагатай. Үүний тулд Дахуа шянь нь хөдөө тосгоны орон сууцны хэвийн байдалд хяналт тавьж, өрхийг хувь хүнд хуваарилж, нэг нэгээр нь хянах механизмыг бий болгожээ.

Шаргал өнгөтэй гадна хана, гялалзсан зэвэрдэггүй ган хашлага нь Мэнхайшяны гэрийг үзэсгэлэнтэй, эмх цэгцтэй харагдуулна. Дахуа дүүргийн орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн товчооны хөдөөгийн эвдэрсэн байшинг сэргээн засварлах албаны дарга Тао-И танилцуулахдаа,

- Дахуа дүүрэг шинэ байшин барьж дууссаны дараа тосгоны тохижилт амьдрах орчныг тасралтгүй сайжруулах зорилгоор өрх бүрийн гадна ханыг нэгдмэл байдлаар чимэглэж хийжээ.  

- Баярын өмнөхөн гэртээ буйдан, зурагт, хөргөгч шинээр авч, өдөр хоногууд илүү тухтай болж байна гэж Мэн Хайшяньгийн царай инээмсэглэлээр дүүрэн байлаа. Энэ жилийн цагаан сарын баяраар цагаач ажил хийдэг түүний хүү бэр хоёр тосгондоо ирж, цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэв. Мэн Хайшяныгийн гэр бүл хоёр дахь жилээ шинэ байшиндаа өнгөрөөв. 

“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөөг”-ний хугацаанд Гуанши муж нь хөдөө орон нутгийн хөдөө тосгоны 480 мянган эвдэрсэн байшинг засварлах ажлыг ахиулсан байна. Гуанши мужийн орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн газрын орлогч дарга Е Юань,

- 2021 онд Гуанши муж нь хөдөө тосгоны эвдэрсэн байшингуудыг засварлах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, анхны үндсэн дээр нь засварлах цар хүрээг улам өргөжүүлсэн, Үүний зэрэгцээ динамик хяналт тавьж, бодлогоо тохируулан оновчтой болгож, хөдөөгийн бага орлоготой иргэдийн орон сууцны суурь аюулгүй байдлыг хангаж, амьдрах орчныг сайжруулсан байна. 2021 онд Гуаншигийн хөдөө тосгоны эвдэрсэн 10448 байшинг засварлах төсөл дуусч, ашиглалтад оруулах ажил, гүйцэтгэл 100 хувьд хүрчээ гэлээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл