solongonews
Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах хурал хийв
2018-01-08 17:48
Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах хурал хийв.

Энэ сарын 08-нд Бээжин хотноо ХКН-ын төв хороо, Хятадын Төрийн зөвлөл Шинжлэх ухаан технологийн үндэсний шагнал гардуулах хурлыг ёслол төгөлдөр хийлээ. Нам төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Гаоли, Ван Хүнин нар хуралд оролцон, төлөөлөгчдөд шагнал гардуулж,  Ли Кэчян ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс үг хэлж, хурлыг Жан  Гаоли даргалжээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин  2017 оны үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн,  төлөөлөгчдөд шагнал гардуулжээ.

ХКН-ын Төв хорооны улс  төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үг хэлж,  ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс шагнал хүртсэн бүх хүнд баяр хүргэн, Хятадын шинжлэх ухаан технологийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлж, мэнд  дэвшүүлсэн бөгөөд Хятадын шинжлэх ухаан, технологийн ажил үйлсэд оролцож дэмжсэн  гадаадын эрдэмтэн судлаачдад талархлаа илэрхийлжээ.

Ли Кэчян: Одоо Хятад улс  түүхийн шинэ гараанд ирээд байгаа бөгөөд эдийн засгийг чанартай хөгжүүлж, ард  иргэдийн улам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын тухай хүсэл мөрөөдлийг биелүүлэх шаардлагатай байна. Үүнийг биелүүлэхэд инновацын шинэ хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, хүчирхэг, урт удаан хугацааны шинжлэх ухаан  технологийн инновацийн хүчийг төвлөрүүлэх хэрэгтэй  гэжээ.

Тэрээр: Шинжлэх ухаан технологийн хүчирхэг улс байгуулж, шинжлэх ухааны суурь судалгааг гүнзгийрүүлэн, олон ургальч хөрөнгө оруулалтын механизмыг боловсронгуй болгож, суурь судалгаа, хэрэглээг уялдуулан, инновацийн зохион бүтээх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө  хичээн зүтгэх ёстой гэжээ.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хурлыг даргалж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн “2017 оны үндэсний шинжлэх ухаан технологийн шагналын тухай Төрийн зөвлөлийн шийдвэр ”-ийг уншиж танилцуулжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл