solongonews
Дэлхий нийтээрээ Хятад улсаас вакцины тусламж хүсэж байна
2021-05-09 20:48
Дэлхий нийтээрээ Хятад улсаас вакцины тусламж хүсэж байна.

Энэтхэгийн The Print мэдээллийн сайт 07-нд мэдээлэхдээ "Энэтхэг болон Америкийн байдлаас шалтгаалж дэлхий нийт Хятад улсын вакцинд итгэх итгэл өдөр ирэх тусам нэмэгдэж, ДЭМБ-ын Ковид-19 халдварын эсрэг вакцины хөтөлбөрт хамрагдах юм бол Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад нийлүүлэх Хятадын вакцины тоо нэмэгдэх болно" гэжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ "Энэтхэг улсад цар тахлын байдал хүндэрсний улмаас вакцины нийлүүлэх чадвараа алдаад байна. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд зарим орон Хятад улсаас вакцин худалдан авах хүсэлт тавьсаар байна. Хятад улс вакцин нийлүүлэгч найдвартай орон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Америк, Европын Холбооны цар тахлын эсрэг арга хэмжээ удааширч байна. Хэдэн сарын турш дотоодынхоо вакцинжуулалтад анхаарч буй АНУ нь дэлхий нийт эрүүл мэндийг золиослон байж вакцин нөөцөлж буй нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл