3 дугаар сарын 8-ны өдрийн үдийн хойш XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд оролцож байгаа Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвшилцөх хурал дээр Фү Юнцүн төлөөлөгчийн дурдсан “Өвөр Монголд монгол эмийн гол туршилтын тасаг байгуулах” санал нь төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татаж, хурлын чухал сэдэв болж, олон түмнийг хамарсан сайхан яриа болов.
Монгол эм эмнэлэг бол улсын зэрэглэлийн бодисын бус соёлын өв болно. Хятад улсын уламжлалт анагаах ухааны чухал бүрэлдүүн хэсэг бөгөөд олон жилийн турш хүмүүсийн эрүүл мэндийг батлахад чухал үүрэг үзүүлсээр иржээ. Монгол эм эмнэлгийн салбарыг сайн хөгжүүлэх нь монгол эм эмнэлгийн шинэчлэлт хөгжлийн чухал шаардлага болно.
Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн Яо Хасын бодлоор Өвөр Монголд анагаах ухааны доктор цол олгох орон зай нь эм эмнэлгийн хөгжлийг ахиулж, монгол анагаах ухааныг даяарчлахад чухал ач холбогдолтой. Тэрээр “Хятадаас Өвөр Монголд анагаах ухааны доктор цол олгох орон зайг хангаж, олон олон шилдэг мэргэжилтэнд хүмүүжүүлж, монгол эм эмнэлгийн үйлчилгээний чадвар болон түвшинг дээшлүүлэхийн хамт монгол эм эмнэлгийн ухааны онцлог давуу талыг тодруулж, Монгол, Оросоос монгол эм эмнэлгийн ухааны докторант элсүүлж, улс орны хоорондох соёлын солилцоогоо ахиулан, монгол эм эмнэлгийн хөгжлийг ахиулбал зохино” гэв.
