solongonews
VII хугацааны Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын наадам эхэллээ
2016-08-29 21:56
VII хугацааны Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын наадам эхлэв.

        Алшаа аймгийн Намын хороо, аймгийн захиргаа санаачлан зохион байгуулсан VII хугацааны Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын наадам 8 дугаар сарын 28-ны өдөр  Баянхотод эхэллээ.

VII хугацааны хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын наадмын “Хан тэнгэр шидийн орон, алтан шаргал торгон зам” гол сэдэвт уран сайхны үдэшлэгт 400 хүний савардан биелгээ, 120 хүний морин хуур, 70 хүний товшуурын тоглолт нь Ойрад монголчуудын язгуур өв соёлыг үзэгч түмэндээ сонордуулан хүргэж, соёл аялал жуулчлалын нягт холбоог харууллаа.

Алшаа аймаг 2010 оноос эхлэн Алшаагийн соёл аялал жуулчлалын наадмыг зохион байгуулан 7 дахь жилээ угтан авч, соёл аялал жуулчлалын наадмаар дамжин Алшаагийн нэр алдрыг өргөтгөн ухуулж байна.

Энэ удаагийн аялал жуулчлалын наадам нь 8 дугаар сарын сүүлээс 12 дугаар сарын сүүл болтол үргэлжлэх бөгөөд Алшаа аймгийн 4 дэх удаагийн шинэ дуу хөгжмийн наадам аймгийн хэмжээний “Арвыг хамруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан үдэшлэг, үндэстний дуулалт жүжиг “Алшаа домог”, бодисын бус соёлын өвийн монгол жүжиг “Хайраар амилсан савардан” тоглолт,Алшаагийн хаш • хачин чулууны соёл аялал жуулчлалын наадам, E угсаатны Алшаа дахь баатруудын цуглаан, Алшаагийн тэмээн соёлын наадам, Эзэнээгийн олон улсын алтан туурай байгаль аялал жуулчлалын наадам, Бадайн жаран элсний соёл аялал жуулчлалын наадам зэрэг Алшаагийн соёл урлагийн содон бүтээл болон соёл аялал жуулчлалыг уялдуулсан 10 том цуврал арга хэмжээний 101 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулах болно.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл