solongonews
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо 18.21 саяд хүрчээ
2023-10-10 17:32
Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо 18.21 саяд хүрчээ.

    Нийгмийн аюулгүй байдлын яамнаас хамгийн сүүлийн үеийн статистикийг 10-р сарын 10-нд гаргажээ. Тодруулбал 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд 430 сая автомашин байж, үүнээс 330 сая нь автомашин бол 18.21 сая нь шинэ эрчим хүчний автомашин болно. Моторт хэрэгслийн жолооч 520 сая байдаг бол түүний дотор 480 сая нь автомашины жолооч болно.

    2023 оны I улирлаас III улирал хүртэл Хятад улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 18.17 сая байж, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.4 хувиар өссөн байна . нэгдүгээр улиралд 5.88 сая тээврийн хэрэгсэл, хоёрдугаар улиралд 5.87 сая, гуравдугаар улиралд 6.42 сая тээврийн хэрэгсэл тус тус бүртгэгдсэн байна.

    Есдүгээр сарын сүүлээр Хятадын хэмжээнд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо 18.21 саяд хүрч, тээврийн хэрэгслийн 5.5 хувийг эзэлж байна. Үүний дотор цэвэр цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 14.01 сая байгаа нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл 76.9 хувийг эзэлж байна. 1-3 дугаар улиралд Хятадын хэмжээнд 5.198 сая шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 40 хувиар өссөн ба шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн бүртгэлийн 28.6 хувийг эзэлж, нэгдүгээр улиралд 1.44 сая, хоёрдугаар улиралд 1.709 сая, гуравдугаар улиралд 2.049 сая ширхэг бүртгэгдсэн байна.

    Хятадын хэмжээнд моторт хэрэгслийн жолооч 520 саяд хүрсэн байна. Үүнээс 480 сая нь автомашины жолооч байсан бөгөөд нийт жолоочийн 92.8 хувийг эзэлж байна. Эхний 3 улиралд Бүх Хятадын хэмжээнд 24.85 сая хүн шинээр жолооны үнэмлэх авч, өнгөрсөн жилийн адил хугацаанаас 3.9 хувиар өссөн байна.

    09-р сарын сүүлээр Хятадын хэмжээнд 90 хот нь 1 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй байсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8 хот шинээр нэмэгдэж байна. Тэдний дунд 43 хот нь 2 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй, 25 хот нь 3 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй. Чэндү, Бээжин, Чүнчин хот нь 6 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй, Шанхай, Сүжөү нь 5 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй. Мөн Жэнжөү, Ши-Ань, Үхань, Тяньжинь, Дүнгуан, Шэньжэнь, Ханжөү зэрэг нь тус тус 4 сая гаруй тээврийн хэрэгсэлтэй юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл