Уулзалтыг Америкийн Гадаад харилцааны зөвлөлийн дарга Ричард Натан Хаас даргалж, тус орны нийгмийн олон салбарын 500 гаруй хүмүүс оролцсон байна.
Ван И:
- Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, уламжлалт том гүрнүүдтэй адилгүй энх тайван хөгжлийн замыг нээх болно. Хятад, Америк хоёрын аль нэг нь амжилтад хүрэхэд заавал нөгөө нь ялагдал хүлээж байх ёсгүй. Түүнчлэн улам сайн хөгжсөн Хятад, Америкийг дэлхий нийт багтааж чадна. Америкийн тал өрсөлдөх, хамтран ажиллах, сөргөлдөх гэх гурван аргаар хоёр орны харилцааг тодорхойлж байгаа нь хоёр орны харилцааны гол тал, эцсийн зорилт, чиг хандлага зэргийг тодорхой танихгүй байгааг харуулж байна. Хятад, Америкийн харилцааг сайтар зохицуулахад эрхбиш зөвшилцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, санал зөрөлдөөнөө багасгаж, сөргөлдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Энэ бол хамгийн зөв арга зам мөн гэж хэллээ.
Ван И Америкийн талд хандан таван зүйлийн эрмэлзэл найдлага дурдав. Тухайлбал,
Нэг. АНУ Хятад улсын хөгжлийг зөв шударга, бодитойгоор авч үзэх ёстой.
Хоёр. Хятад улстай энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх шинэ замыг нээх.
Гурав. Хятад улсын бие даан сонгосон хөгжлийн зам болон тогтолцоог хүндэтгэн, уужуу багтаамжтай хандах.
Дөрөв. Үнэнхүү олон талт үзлийг хэрэгжүүлэх.
Тав. Хятад улсын дотоод хэрэгт оролцоо хийхгүй байх эдгээр болно.
