solongonews
Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл шавь нарын хамт Хөххотод тоглолтоо хийлээ
2018-06-20 20:40
Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл шавь нарын хамт Хөххотод тоглолтоо хийлээ.

Монгол Улсын төгөлдөр хуурч, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн багш Б.Оюунгэрэл Өвөр Монголын шавь нарын хамт төгөлдөр хуурын бие даасан тоглолтоо Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн Урлагийн танхимд 06 дугаар сарын 19-ний үдэш хийлээ. 

Тэрээр 2017 оны 09 дүгээр сараас Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн харьяа дунд сургуулийн Найрал дууны ангид мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа юм байна.

Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл аялгууны хаан хэмээгдсэн Ф.Шопений найрал хөгжмийн яруу тансаг аялгууг хүрэлцэн ирсэн үзэгч сонсогчдын сэтгэл зүрхэнд хүргэж чадлаа.  

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны соёл уралгийн солилцоо, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжихийг дагаад Монгол Улсаас ӨМӨЗО-д соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үүний тод нэгэн жишээ нь яахын аргагүй төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл юм.

Найруулагч: Банди, Сүлдээ
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл