solongonews
45 хоногийн бордоон тэжээл ба үхрийн үнэ ханшны зөрөө
2017-05-18 20:29
— Хөгшин үхрээ богино хугацаанд бордон худалдсан малчин Шинжилтийг сурвалжлав.

     Яаж мал аж ахуйгаасаа илүү ашиг орлого олох вэ гэдэг бол одоогийн малчдын хамгаас илүү санаашран халамжилж байгаа зүйл болно. Тиймдээ малчид минь мал тэжээх үйлдвэрлэлийн зарлагаа багасгах, малын ашиг шимээ нийлүүлэн борлуулах, мөн малын гаралтыг нэмэгдүүлэх зэрэг талаар олон арга зам эрэлхийлж яваа юм. Сөнид зүүн хошууны Баяннуур сумын Баяншугуй гацааны малчин Шинжилт өөрийн үхэр сүргийн ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс ноднин жил нэг хэмжээний үхрээ охор хугацаа бордон таргалуулж борлуулах туршиц хийсэн байлаа.


    Малчин Шинжилт орон нутгийн бодит байдалдаа тохируулан үхэр малжих замаар замнаж яваа юмсан. Өөрийн 200 га нутаг дээрээ бусдаас 260 гаруй га нутаг түрээслэн зуугаад шилдэг үүлдрийн шимвадар үхэр мал тэжээж, өвөлдөө наяад үхэр өвөлжүүлдэг байлаа. Ноднин жил тэр гацааныхаа 200 га нутаг ба үхэр бордох суурин газрыг жилийн 30 мянган юаниар түрээслэн авч үхэр бордож үзэхээр зоригтой шийдвэр гаргажээ. Ингээд тэр сүлжээ сайт, сонин сэтгүүл ба ном бичиг дээрээс үхэр бордох тухай хамаа бөхий мэдлэг мэргэжлийг эзэмшсэн суурин дээр ноднин жилийн 10 дугаар сарын үед ойр хавийн малчдаасаа нэгийг нь 5000 юаниар 20 хөгшин үнээ худалдан авснаа өөрийн 4 хөгшин үнээтэйгээ нийлүүлэн бордож, үхэр бордох анхны туршцаа эхлүүлсэн ажээ. Гадна мал худалдан авах хүн ирэхлээр дөрвөн хөгшин үнээгээ үзүүлэхэд ер нь дэмий үнэ өгөхгүй байж, нэг үнээнд нь 5000-аас илүү юань үнэ өгөхгүй байсан. Тэгээд би үхрээ охор хугацаа бордож борлуулбал яадаг бол? гэх бодол орж, өөрийн дөрвөн хөгшин үнээ дээрээ гаднаас нэг хэмжээний үхэр авчирч бордсон хэмээн Шинжилт өөрийн үхэр бордож эхэлсэн тухайгаа ярьж гарлаа. Шинжлт ноднины 10 дугаар сарын 10-наас эхлэн үхэртээ өдрийн 5 кг бордоо, 10 кг өвс өгч 45 хоног уяж тэжээсний дараа зах зээл дээр борлуулахад нэг үхэр нь дунджаар 9000 юань хүрч, гэрийн үүднээсээ худалдсаныг бодвол илүү 4000 юань хүрсэн байна. Би эдгээр үхрээ өглөө 7 цагт нэг удаа бордож, үдийн өмнийн 10 цаг ба үдээс хойно 2 цагт тус тус нэг удаа өвс өгч, үдээс хойно 5—6 цагийн хооронд дахин нэг удаа бордоо өгдөг. Дунд нь нэг удаа усалдаг. Ингэж уяж тэжээн бордох нь хэдийгээр ажил нэлээд хэрэгсэх боловч худалдах үед үнэ ханшны зөрөө нь харин мэдэгдэм байна. Би хэрвээ дөрвөн хөгшин үнээгээ шууд худалдсан бол нийт 20 мянган юань л хүрнэ, гэтэл 45 хоног бордож худалдахад 36 мянган юань хүрсэн шүү гэж Шинжилт ярилаа. Малчин Шинжилтын бидэнд бодож өгсөн данснаас үзэхэд түүн шиг үхэртээ өдөрт 5 кг бордоо, 10 кг өвс өгөхөөр бордвол нэг үхрийн өдрийн өвс бордооны зардал 30 юань хүрч, 45 хоногт 1350 юань зардал гардаг ажээ. Тиймээс Шинжилт гаднаас худалдан авчирсан үхрээсээ 2000 илүү юань цэвэр орлого олж, өөрийн үхрээ ч 7000 илүү төгрөгт хүргэж чадсан байна. Үхрээ гол нь хаа борлуулсан тухай асуухад : -Би эдгээр үхрийнхээ 14-ийг нь Сөнид Баруун хошууны хүйтэн хөмрөгт худалдаж, 10-ыг нь Шулуун Хөвөөт Цагаан хошуунд хүргэж алж худалдсан. Ер нь ингэж худалдах нь шууд үхэр худалдан авах хүнд худалдахыг бодвол ашиг нь илүү хэмээн ярьж билээ.


Малчин Шинжилт үхэр малжих тусгай замаар явах дундаа ингэж хөгшин буурай үхрээ охор хугацаа бордон таргалуулж, хүйтэн хөмрөгт худалдвал ашиг орлого нь нэн өндөр гэдгийг мэджээ. Тиймээс тэр энэ жилээс худалдах үхрээ охор хугацаа бордсоны дараа борлуулахаар төлөвлөж байлаа.

Зохиогч: ЯРГУЙ
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл