solongonews
Ойн аялал жуулчлалын салбар хөгжиж байна
2020-10-15 20:38
Үндэсний ой, нутаг бэлчээрийн газрын Экологийн аялал жуулчлалын менежментийн газрын дарга Жан Жяньминь 15-ны өдөр хэлэхдээ:

“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын ойн аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж, ой, өвс ургамлын чухал тулгуур салбар түүнчлэн өсөлтийн асар их нөөцтэй ногоон үйлдвэрлэл болсон байна гэжээ.

Жан Жяньминь 15-ны өдөр Үндэсний ой, нутаг бэлчээрийн газрын зохион байгуулсан дөрөвдүгээр улирлын ээлжит хэвлэлийн бага хуралд дээрх үгийг хэллээ.

Түүний танилцуулснаар, 2016-2019 онуудад үндэсний ойн аялал жуулчлалын жуулчдын тоо давхардсан тоогоор 6 тэрбумд хүрч, жилийн дундаж жуулчдын тоо 1.5 тэрбумд, жилийн дундаж өсөлт 15 хувьд хүрчээ. Тэдгээрийн дотор 2019 онд жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрч, дотоодын нийт жуулчдын 30 шахам хувийг эзэлж, нийгмийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1.75 их наяд юаньд хүрчээ. Оны эхэнд гарсан коронавирусийн халдвар нь Хятадын ойн аялал жуулчлалын салбарт томоохон нөлөө үзүүлсэн боловч өнөөгийн хөгжлийн байдлаар энэ оны доод хагаст сэргэлтээ баталгаажуулах төлөвтэй байна.

Тэрээр хэлэхдээ, Хятадын ойн аялал жуулчлал нь уламжлалт ойн аялал жуулчлалын загвараас аажмаар ойн амралт, байгалийн боловсрол, уулын спорт, ойн марафон гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд цэцэглэн хөгжих хандлагатай болж, ойн аялал жуулчлалын бүтээгдэхүүний үр дүнтэй хангамжийн чадавхыг дээшлүүлсэн байна.

Найруулагч: Arvintal
Эх сурвалж : Cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл