
Хятадын Төв телевизээс энэ сарын 19-нд гаргасан "CCTV-ийн мэдээний хөдөлгөөнт сүлжээ" албан ёсоор ашиглалтад орж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийг ахиулах бас нэгэн чухал алхам хийснийг харуулж байна.
Энэхүү хөдөлгөөнт сүлжээнд IOS, Andriod системд суулгах мэдээний аппликейшн болон хөдөлгөөнт мэдээний сайт багтаж байна. Хэрэглэгчид үүгээр дамжуулж тухайн газар дээрээс нь мэдээлэлтэй танилцаж, шуурхай мэдээллийг олох боломжтой.
Нээлтийн ёслолын үеэр Хятадын орон нутгийн 37 радио, телевизийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орохоо мэдэгдэв. Тус хөдөлгөөнт сүлжээг ашиглалтад оруулсан нь Хятадын Төв телевизийн хэвлэлийн хэрэгслийн нэгдлийн чухал алхам бөгөөд цахим худалдаа газар авч буй цаг үед Хятадын телевиз мэдээний байгууллага хөдөлгөөнт сүлжээнд суурилсан мэдээллийн нэгдмэл тавцанг буй болгож буйг харуулж байна.

