Ногоон цай нь жин хасахад нөлөөлдөг кофеин ба катехин гэх 2 бодис агуулдаг. Эхнийх нь өөхийг шатаах, хоолны дуршлыг дарахад тусалдаг бол нөгөө нь бодисын солилцоог хурдасгаж, өөх тосыг шингээдэг.
Ногоон цай
Ногоон цай нь жин хасахад нөлөөлдөг кофеин ба катехин гэх 2 бодис агуулдаг. Эхнийх нь өөхийг шатаах, хоолны дуршлыг дарахад тусалдаг бол нөгөө нь бодисын солилцоог хурдасгаж, өөх тосыг шингээдэг. Ногоон цайны ханд дахь эдгээр хоёр бодисын нэгдэл нь илчлэгийг илүү үр дүнтэй шатаахад хүргэдэг. Жишээлбэл, кофеин ба EGCG уух нь илчлэгийн шаталтыг 4 хувиар нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Жингээ хасаж байгаа хүмүүст хэрэглэх ногоон цайны тун нь өдөрт 250-500 мг байдаг.
Кофе
Энэхүү ундаанд агуулагдах кафейн нь илчлэгийг шатааж, өөх тосыг задлахад тусалдаг. Үүнээс гадна кофе нь хоолны дуршлыг дарж чаддаг бөгөөд хоол идэхээс 0.5-4 цагийн өмнө уух нь өл дарахад тустай.
Жин хасахын тулд ихэвчлэн ойролцоогоор 2 аяга ердийн нунтаг кофе уухад хангалттай (энэ нь ойролцоогоор 200 мг кофеин). Гэхдээ тун нь таны хэрэглээний төвшин, болзошгүй гаж нөлөөнөөс хамаарч өөр өөр байж болохыг санаарай.
