solongonews
Ли Жихэн даргын анхны судалгааны айлчлал
2016-09-05 22:40
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн анхны судалгааны айлчлалаа эхлүүллээ.

     ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 9-р сарын 3-аас 4-ний өдрүүдэд Хянган аймагт ажиллаж судалгаа хийхдээ: - Хувьсгалын уламжлалыг хадгалж, уг санаагаа марталгүйгээр урагшилж, эдийн засаг аж үйлдвэрлэл, нийгмийн хөгжил ба намын зохион байгуулалтын бүх талын ажлуудыг байгаа бололцоогоо дайчлан сайтар хичээж хийнэ гэж онцолсон байна.
  ӨМӨЗО 1947 оны 5-р сарын 1-ний өдөр Хянган аймгийн төв Улаан хотод анх байгуулагдсан түүхтэй. Ли Жихэн энэ удаад ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшсэний дараах хамгийн эхний Хөххотоос гадагш судалгаа хийх ажлаа эхлүүлж байгаа юм.


Тийнхүү анхны айлчлах газраараа Хянган аймгийг сонгосон байна. Тэрээр Хянган аймагт ядуурлыг бууруулах, аж үйлдвэрийн хөгжил, гадаадад нээлттэй байдал, хил хамгаалалт зэрэг чиглэлээр салбаруудын ажил байдалтай биечлэн танилцлаа. Басхүү Улаанхүү даргын ажиллаж байсан албан байгууллага болон “5-р сарын 1” нэртэй хурлыг хуралдуулж байсан газруудаар зочилсон байна.

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл