solongonews
ДЭМБ-ын шинжээчид Хятадыг зорино
2021-01-12 09:35
ДЭМБ-ын шинжээчид Хятадыг зорино.

   Коронавирус үүссэн шалтгааныг олж тогтоохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид 01 дүгээр сарын 14-нд Хятад улсыг зорино.

Шинжээчид Хятадын эрдэмтэдтэй хамтран шалгалт явуулна гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэн байна.

Коронавирусын цар тахал 2019 оны эцсээр анх дэгдэж, удалгүй дэлхийн бусад оронд тархсан билээ. ДЭМБ 03 дугаар сарын 11-нд коронавирусын халдварт өвчнийг цар тахал хэмээн зарласан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл