solongonews
Эдийн засгийн өсөлтийг 2022 онд 5.5 хувь орчимд хүргэх зорилттой байна
2022-03-11 20:28
Эдийн засгийн өсөлтийг 2022 онд 5.5 хувь орчимд хүргэх зорилттой байна.

  2022 оны засгийн газрын ажлын тайланд, ДНБ-ий өсөлт ойролцоогоор 5.5 хувьд хүрэх зорилтыг танилцуулснаар улсын дотоод, гадаадад анхаарлыг ихэд татсан байна.

 Энэ нь маш сорилттой зорилго болох юм гэж гадаадын хэвлэл мэдээллийнхэн тайлбарлаж байв.

 Эдийн засгийн өсөлтийн зорилго нь хөгжлийн чиг хандлагыг чиглүүлдэг. Энэхүү 5.5 хувийн зорилтот хэрхэн хүрэх вэ?

 Олон нийтийн анхаарлыг татсан эдгээр асуудлыг тодорхой болгох нь нэн чухал юм.

Яагаад 5.5 хувь орчим гэж тогтоосон бэ?

 Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилсээр, түүхий эдийн үнэ өндөр түвшинд хэлбэлзэж, гадаад орчин илүү төвөгтэй, хүнд, тодорхой бус байж,  дотоодын эдийн засгийн хөгжил эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлт сулрах гурвалсан дарамттай тулгарч байна.

 Нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь орчимд хүргэх зорилт өндөр түвшинд хүрч, Хятадын эдийн засгийн хэтийн төлөв "өөдрөг биш байна" гэж гадаадын зарим хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

 Энэ оны хүлээгдэж буй өсөлтийн хурдыг та хэрхэн харж байна вэ?

 Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд гол анхаарах ёстойг Засгийн газрын ажлын тайланд онцлон тэмдэглэж, үүнийг сүүлийн хоёр жилийн эдийн засгийн дундаж өсөлтийн хурд, Засгийн газрын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-д үзэж байна. Энэ бол дундаас өндөр хурдтай өсөлт бөгөөд энэ нь санаачилгыг харуулж байгаа юм.

 Энэ онд хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийн хурдыг ойролцоогоор 5.5 хувь байхаар тогтоох нь илүү шинжлэх ухаанч бөгөөд үндэслэлтэй юм. Төрийн зөвлөлийн судалгааны албаны орлогч дарга Шян Дун хэлэхдээ "Энэ нь Хятад улсын одоогийн хөгжлийн боломжит түвшинд нийцэж байх мөртөө мөн хүлээлтийг удирдан чиглүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн, зөвшилцлийг нэгтгэхэд туслах болно" гэв.

 2020 онд цар тахал болон бусад хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилтыг дурдаагүй, Хятад улсын эдийн засгийн бодит өсөлт 2.3 хувьтай байна. 2021 онд засгийн газрын ажлын тайланд 6 хувиа дээш зорилт дэвшүүлж, эцэст нь 8.1 хувийн өсөлтийг хангаж, хоёр жилийн дундаж өсөлт 5.1 хувьд хүрсэн байна.

 Энэ онд өсөлтийн хурдны зорилтыг өндөр түвшинд зохих ёсоор тохируулах нь бодит байдалд нийцэж байна. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны Эдийн засгийн хорооны орлогч дарга Ян Вэймин хэлэхдээ "Хүлээгдэж буй зорилт нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэх ёсгүй. Хүлээгдэж буй зорилтот зорилт нь зөвхөн тухайн оныг харахаас гадна өмнөх оны суурь, цаашдын тогтвортой хөгжлийг харгалзан үзэж, жилүүдийн хооронд өндөр, доод түвшинд хүрэхгүй байх хэрэгтэй".

 Бээжингийн Их Сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн декан Яо Ян хэлэхдээ "Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 5.5-6 хувьд хэвээр байна. Эхний хоёр жилийн эдийн засгийн дундаж өсөлт цар тахлын нөлөөгөөр 5.5 хувьд хүрээгүй бөгөөд энэ оны зорилтот өсөлтийн боломжит түвшинд ойртсон байна".

 2021 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 114 их наяд юаниас давж, үүний үндсэн дээр 5.5 хувийн өсөлтөд хүрвэл, жилийн эдийн засгийн өсөлт нь эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийн эхний 20-д багтах болно.

 Нью Йорк Таймс сонины нийтэлснээр Хятадын эдийн засгийн өсөлтийн 5.5 хувиас өмнөх зорилтоо бууруулсан ч ихэнх улс орноос өндөр байгаа нь дэлхийн тодорхойгүй байдлын үед итгэлийг нэмэгдүүлж чадна гэжээ.

Ойролцоогоор 5.5 хувь гэсэн зорилтдоо хүрч чадах уу?

 Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо тодорхойлохдоо Орос-Украины мөргөлдөөний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дутуу үнэлсэн гэж гадаадын зарим хэвлэл мэдээллийнхэн мэдээлэв. Ийнхүү асуудал нь Хятадын эдийн засагт тулгарч буй сорилтуудыг зарим талаар онцолж байна.

 Хэрэглээ, хөрөнгө оруулалтын сэргэлт удаашралтай, экспортыг тогтворжуулахад хүндрэл ихсэж, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлт хүндрэлтэй хэвээр байна. Энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжилт хүнд сорилтод тулгарах болно.

 Засгийн газрын ажлын тайланд энэ оны бүтээн байгуулалтад тулгарч буй бэрхшээл, сорилтыг бүрэн тооцож, 5.5 орчим хувь болох зорилтыг "хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай" гэж үзэж байх юм.

  Дарамт шахалт нь урьд өмнө байгаагүй, гэхдээ энэ нь зорилгодоо хүрэхэд хэцүү гэсэн үг биш юм.

  Шинэ дарамттай тулгараад байгаа энэ үед тогтвортой өсөлтийг илүү чухал байр сууринд байрлуулах ёстой гэж Засгийн газрын ажлын тайланд онцолсон байна.

 Макро бодлого тогтвортой, үр дүнтэй байх хэрэгтэй, бичил бодлого нь зах зээлд оролцогчдын эрч хүчийг үргэлжлүүлэн идэвхжүүлж, бүтцийн бодлого нь үндэсний эдийн засгийн эргэлтийг жигдрүүлэхэд чиглэн, шинжлэх ухаан, технологийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр Бодлогын хослол нь тогтвортой өсөлтийн таатай орчныг бүрдүүлсэн юм.

 Төсвийн зардлын хэмжээ өнгөрсөн оныхоос 2 их наяд гаруй юаниар нэмэгдэж, орон нутгийн засаг захиргаанд 3.65 их наяд юанийн тусгай бонд олгохоор төлөвлөж байна. Жилийн татварын хөнгөлөлт 2.5 гаруй их наяд юань байх төлөвтэй. Төвлөрсөн төсөвт оруулах хөрөнгө оруулалт нь 640 тэрбум юань байх болно. Эдгээр хатуу арга хэмжээ нь тогтвортой өсөлтийг хангах хүчтэй хамтын ажиллагааг нэгтгэсэн юм.

  Дэлхийн банкны Хятад дахь товчооны захирал Рүйзэ хэлэхдээ, хэдийгээр түүнд тулгарч буй орчин өөдрөг биш байгаа ч Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих хангалттай бодлогын орон зайтай хэвээр байна гэв.

 Сүүлийн өдрүүдэд, олон улсад нефтийн үнэ баррель бүрд 110 ам.доллар давж, нүүрс, байгалийн хий, төмрийн хүдрийн үнэ ч өндөр хэвээр байна. Гадаадын зарим хэвлэл мэдээллийнхэн дэлхийн өндөр инфляц үргэлжилсээр байгаа нь тогтвортой нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах шинэ сорилтуудыг Хятадад авчирах болно гэж санаа болж байгаа юм.

 Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Хү Зүцай "Хятадын эдийн засаг уян хатан, зах зээлийн өргөн орон зайтай, бодлогын арвин хэрэгсэлтэй, үнэ цаашид ч хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн хариулт өгөв.

 Хятадын эдийн засаг буурах дарамтыг даван туулж, хүлээгдэж буй зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны Эдийн засгийн хорооны орлогч дарга Лю Шыжинь хэлэхдээ, дэлхийн цар тахлын байдалд Хятадын эдийн засаг тэсвэр хатуужил, зах зээлийн тоглогчдын эрч хүч, эрсдэлтэй тэмцэх чадварыг харуулсан нь энэ оны зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх итгэл, үндэс суурийг тавьсан юм гэв.

Жилийн зорилт даалгавраа биелүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

 Макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, зах зээлд оролцогчдыг тогтворжуулах ба ажлын байрыг хангахад анхааран, шинэчлэлийг тууштай гүнзгийрүүлж, инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

 Засгийн газрын ажлын тайланг есөн зүйлээр дамжуулан нээж, "барилгын ажлын зураг"-ыг дуусгахын тулд хичээн, жилийн зорилтоо тодорхой байлгах хэрэгтэй.

 1.Томоохон шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулах хэрэгтэй.

Бээжингийн их сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн декан Лин Ифүгийн бодлоор энэ оны эдийн засгийн өсөлт "өмнө нь бага, дараа нь өндөр" байх магадлалтай гэв. Хятад улсын төсвийн идэвхтэй бодлого явуулах орон зай байсаар байна. Шинэ дэд бүтэц, эко хөгжлийг дэмжсэнээр хөдөө орон нутгийн сэргэн мандалт болон бусад салбарт эрэлтийн боломж гаргах болно.

 2.Төрөл бүрийн бодлогын нэгдсэн уялдаа холбоог бэхжүүлж, өндөр чанартай хөгжлийн чиг хандлагыг тогтооно.

 Чинхуа Их Сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургуулийн декан Бай Чүнэнь хэлэхдээ "Инновацад тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн системийн хөгжлийг түргэтгэн, эдийн засгийн тогтолцоог оновчтой болгох ба сайжруулахад тус дөхөм үзүүлж, үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.

  3.Эрсдэл, сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авахад анхаарлаа төвлөрүүлж, хөгжил, аюулгүй байдлын ерөнхий төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

 Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж санаа болж байна.

 Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Лянь Вэйлян хэлэхдээ "Бид хүчтэй түлхэц үзүүлэхгүй байх хэрэгтэй бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж буурах, хэт их өсөлт зэрэг сөрөг үр дагавраас үр дүнтэй зайлсхийж, нарийн, үр дүнтэй, тогтвортой бодлогод анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэлээ.

  4.Хэцүү байх тусам бид итгэлээ бэхжүүлж, шаргуу ажиллах ёстой.

 Хятад улс хөгжлийн стратегийн боломжийн үед байгаа юм. Чинхуа их сургуулийн Хятадын эдийн засгийн сэтгэлгээ, практикийн хүрээлэнгийн захирал Ли Даокүй онцлохдоо "Хятад улс хэт том зах зээлтэй, хотжилтын асар их нөөц бололцооны давуу талтай юм. Эдийн засгийн газарзүй, олон зуун сая хүмүүс сайн сайхан ирээдүйг тэсэн ядан хүлээж, мөн түүний төлөө шаргуу ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бол урт хугацааны эдийн засгийн өсөлтийн хамгийн том итгэл болох юм" гэв.

 Эхний хоёр сард барааны худалдааны импорт, экспорт өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар өсөж, эрчим хүч үйлдвэрлэл 6.7 хувиар өсөн, төмөр замын ачих, ачаа тээврийн хэмжээ эрчимтэй өссөн байна. Энэ хавар их мөрний өмөн хойно, тариалангийн талбай, үйлдвэрийн паркууд хөл хөдөлгөөн ихтэй байна.

 Хөгжлийн шинэ үе шатанд тулгуурлан, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх нь хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг хурдасгаж чадах юм. Бүхэл бүтэн улс орон хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулж чадвал Хятадын эдийн засаг бүтэн жилийн зорилтоо биелүүлж, чанартай хөгжлийн замаар тууштай ахих итгэл дүүрэн болох юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл