solongonews
Бээжингийн Олон улсын VII кино наадам нээгдлээ
2017-04-17 11:59
Бээжингийн Олон улсын VII кино наадам нийслэл Бээжин хотноо энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийж, Бээжин хот ”Киноны 7 хоног” өдөрлөгөө эхэллээ.

Энэхүү кино наадмын зохион байгуулах комиссын байнгын орлогч нарийн бичгийн дарга Хү Дүн:

- Энэ кино наадамд нээлтийн ёслол, "Тяньтань шагнал" шалгаруулах арга хэмжээ, Бээжингийн кино үзүүлбэр, гол сэдэвт чуулга уулзалт, киноны зах зээл, киноны Карнавал багт наадам зэргээс гадна бас баримтат киноны болон Бээжин ший сонгодог киноны тусгай үзүүлбэр, кино концерт зэрэг 300 гаруй арга хэмжээ багтаж байна.

500 шахам шилдэг киног Бээжингийн 30 кино театр, урлагийн болон их дээд сургуулиудын кино театрын дэлгэцнээ гаргах болно.

"Нэг бүс нэг зам"-ын киноны тусгай үзүүлбэрүүдэд "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын кино уран бүтээлүүдэд анхаарлаа хандуулсан нь энэ кино наадмын нэгэн ил тод онцлог юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл