solongonews
03-р сарын 09-ний өдрийн “COVID-19”-ийн халдварын байдал
2020-03-10 11:24
03-р сарын 09-ний өдрийн “COVID-19”-ийн халдварын байдлыг танилцуулъя.

        Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 03-р сарын 09-ний 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын “COVID-19”-ийн халдвар авсан хүн 19 нэмэгдэж, 17 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 36 тохиолдлыг шинээр бүртгэв.

Мөн өдөр 1297 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 4148 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 317 хасагдсан байна.

03-р сарын 09-ний 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 17721-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 59897-д хүрч, нас барсан хүний тоо 3136-д хүрчээ.

Хүбэй мужид шинээр 17 өвчтөн нэмэгдэж, 1152 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 17 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 170 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 115, Макаод 10, Хятадын Тайваньд 45 хүн тус тус оношлогдсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл